АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх халдвар авчээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн коронавирусийн халдвар авсан тухай CNN өнөөдөр /2020.07.28/ мэдээлжээ. Тэрбээр дунд зэргийн шинж тэмдэгтэй, тусгаарлалтад орсон байгаа ба ажил үүргээ цахимаар гүйцэтгэж байгаа гэнэ.

Өдгөө 54 настай О’Брайн нь Ерөнхийлөгчийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг бөгөөд энэ сарын эхээр Европ руу зорчиж, Герман, Франц, Итали, Их Британийн албаны хүмүүстэй уулзсан гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Мөн тус мэдэгдэлд, Роберт О’Брайн халдвар авсан ч Дэд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажил үүрэгт ямар нэгэн доголдол үүсэхгүйг онцолсон байна.

Сэтгүүлчид Ерөнхийлөгч Трампаас энэ талаар асуухад “Би түүнийг хэзээ шинжилгээ өгөөд эерэг гарсан гэдгийг мэдэхгүй байна. Түүнтэй ойрд уулзаагүй” хэмээн хариулжээ. Цагаан ордноос Ерөнхийлөгч Дональд Трамп тогтмол шинжилгээ өгч байгааг ч мэдэгдсэн байна.

Роберт О’Брайн Европын орнуудын албаны хүмүүстэй хамт авахуулсан зураг дээр бүгд амны хаалт зүүгээгүй байсан нь шүүмжлэл дагуулж байна. Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональп Трампын ойрын хүрээллийн хэд хэдэн хүн халдвар аваад байгаагийн сүүлийнх нь Роберт О’Брайн болж байна.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж