АНУ: Moderna компанийн бүтээж буй вакцин энэ оны сүүлээр бэлэн болно

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ: Moderna компанийн бүтээж буй вакцин энэ оны сүүлээр бэлэн болно

АНУ: Moderna компанийн бүтээж буй вакцин энэ оны сүүлээр бэлэн болно

Одоогоор дэлхий даяар 150 гаруй лаборатори, сургууль эмнэлэг коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байгаа ба үүний 20 гаруй нь хүн дээр турших туршилтаа эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл АНУ-ын Харшил, халдвар судлалын хүрээлэн болон биотехнологийн “Moderna” компанийн хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин энэ оны сүүлээр бэлэн болох төлөвлөгөөтэй байгаа тухай албаны хүмүүс мэдээлжээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, Засгийн газрын зөвлөх эмч доктор Энтони Фаучи вакцины сүүлчийн шатны туршилтын үр дүн арваннэгээс арванхоёрдугаар саруудад бэлэн болох төлөвтэй байгааг мэдэгдсэн байна. Тус компани өчигдөр /2020.07.27/ шинэ вакцины эцсийн буюу гурав дахь шатны туршилтыг эхлүүлсэн байна. Энэ удаагийн туршилтад 30 мянган хүнийг хамруулах бөгөөд уг туршилт амжилттай болж, вакцин аюулгүй, үр дүнтэй нь батлагдвал олноор үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох юм.

Энэхүү вакцины эхний шатны туршилтууд маш амжилттай болсон нь олон хүмүүст эцсийн шатны туршилт мөн амжилттай болно гэсэн найдлагыг төрүүлж байна.

“Moderna” компани вакцины төсөлд АНУ-ын Засгийн газраас нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт авсан юм. Тус компани нь 2021 онд 500 саяас нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилготой байгаа аж.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж