Юрген Клоппын баярын нулимстай ярилцлага | News.MN

Юрген Клоппын баярын нулимстай ярилцлага

Юрген Клоппын баярын нулимстай ярилцлага

Юрген Клоппын баярын нулимстай ярилцлага

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 2019-2020 оны аваргаар Ливерпүүл баг тодорч, Английн хөлбөмбөгийн дээд лигт 30 жилийн дараа түрүүлсэн билээ. Бид та бүхэндээ тус багийн ахлах дасгалжуулагч Юрген Клоппын аваргын цомоо гардан авснхыхаа дараа Skysports телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр 2015 оноос хойш Ливерпүүл багийг удирдаж УЕФА Аваргуудын лиг, УЕФА Супер цом, ФИФА Клубуудын ДАШТ, Английн Премьер лигт тус тус түрүүлжээ.


-Баяр хүргэе, Юрген. Бидэнтэй аварга авсан сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Үнэндээ хэлэх үг алга даа. Миний боломжтой гэж бодож байснаас ч илүү итгэмээргүй зүйл боллоо. Энэ багтайгаа аварга авна гэдэг гайхалтай. Энэ цом Кенни Далглиш, Стивен Жерард гээд хүн бүхэнд зориулагдсан цом юм шүү. Багийнхаа гайхалтай түүхээр тоглогчдоо урамшуулж, тэдэнд урам зориг өгөх нь амар байлаа. Залуус маань сүүлийн хоёр, гурван жил онцгой байсан. Тэднийг дасгалжуулах нь миний хувьд жинхэнэ баяр баясгалан байлаа.

Ливерпүүл улирлын эхнээс л лигийг тэргүүлж эхэлсэн. Аварга авах энэ мөчийг удаан хүлээлээ. Сэтгэл уужирав уу?

-Би энэ цомыг 30 жил хүлээсэнгүй. Ердөө л дөрвөн жил хагас боллоо. Өнгөрсөн жил гайхалтай боломж байсан ч алдсан. Харин энэ жил хоёрдахь боломжоо алдахыг хүссэнгүй. Лиг гурван сар завсарлахад бага зэрэг сэтгэл тайвширсан. Учир нь хэн ч лиг хэзээ эргэн ирэхийг мэдэхгүй мөн эргэн ирсэн ч хэрхэн тоглогчид эргэн формдоо орохыг мэдэхгүй байлаа. Премьер лигийн тоглолт болгон хүнд. Тиймээс залуус маань 100 хувь өөрсдийгөө дайчлан тоглосон гэж би бодож байна. Энэ бүхнийг багийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн төлөө зориулсан. Тэднийг одоо гэртээ эсвэл байшингийхаа гадаа баяраа тэмдэглэж суугаа гэж найдаж байна. Өөр хаашаа ч битгий яваарай. Та нар сэтгэл зүрх, оюун бодолдоо баяраа тэмдэглээрэй. Бид энэ бүхнийг хамтдаа хийсэн. Хөгжөөн дэмжигчдийн баяраа тэмдэглэх цаг ирсэн.

-Кенни Далглиш чамд баяр хүргэлээ. Түүний талаар юу хэлмээр байна?

-Баярлалаа, Кенни Далглиш. Заримдаа би түүний Шотланд аялганаас нь болж бүрэн гүйцэд ойлгож чаддаггүй юм. Би түүнээс маш олон мессэж авсан. Чухал үед үргэлж надад зөвлөгөө өгч байдаг гайхалтай хүн. Мөн надад үргэлж тусалж байдаг туслахуудаа мартаж болохгүй. Би дасгалжуулагчийн багаар үнэхээр их бахархаж байна. Тэдэнтэй хамт сүүлийн жилүүдэд бүтээсэн амжилтууд минь үнэхээр гайхалтай. Анх намайг Ливерпүүлийн дасгалжуулагч болсноос хойш өдийг хүртэл бид олон саад бэрхшээлийг тууллаа.

-Челси болон Манчестер Ситигийн тоглолтыг та багийнхантайгаа хамт үзэж, баяраа хамт тэмдэглэж байсан зурагнууд бидэнд байна л даа. Энэ талаараа та яриач?

-Бид нэг газар хамтдаа байрлаж байгаа. Долоо хоногтоо хоёр удаа шинжилгээнд хамрагддаг. Бид үнэндээ тэр үед баяраа тэмдэглээгүй. Бэлтгэлийн бааз руугаа яваад л байрандаа буцаж ирдэг байсан. Энэ л бидний хийдэг зүйл байлаа. Харин залуус маань өнөө орой аваргын баяраа хамтдаа тэмдэглэнэ. Хөгжөөн дэмжигчидтэйгээ баяраа тэмдэглэмээр байвч эрсдэлтэй нөхцөлд бид байна. Мэдээж гайхалтай мөчүүдийг өнгөрөөж байгаа учир бидэнд зураг хэрэгтэй. Улирлын тоглолтуудын гайхалтай мөчүүд хальснаа буусан бол өнөө оройны аваргын цомоо гардан авсан тэр л мөчүүдийн зураг бидэнд хэрэгтэй байлаа. Дараагийн удаа аваргын цомын парадаа хөгжөөн дэмжигчидтэйгээ хамт хийж, зургаа даруулна.

-Сүүлийн хоёр жил таныг багийнхаа тоглогчдыг хэрхэн хөгжүүлж буйг харахад гайхалтай байлаа. Тэдгээр залуусыг та үнэхээр сайн хөгжүүлсэн. Яаж чадав?

-Бид үүнийг хамтдаа хийсэн. Ливерпүүл хэмээх багийн түүхийн цогц бүрдэл гэх юм уу даа. Бид түүхээ өөрсдийн гараар бичих гайхалтай боломж олдсон. Тэр боломж л бидэнд эрч хүч, урам зориг өглөө. Цэнгэлдэхийн уур амьсгал, багийг хүрээлэн буй орчин, хамгийн гол нь энэ багт харьяалагдаж буй хүн бүр хөлбөмбөгөөр амьсгалж, хөлбөмбөгөөр амьдарч байна. Мөн чухал тоглогчдоо багтаа авч үлдэж, чухал гэсэн тоглогчдыг багтаа авчирлаа. Байгаа тоглогчид дээрээ, шинээр тоглогчид авчирч гайхалтай зохицолдуулж чадлаа. Гурван жилийн өмнө бид лигтээ дөрөвдүгээр байранд орсон санагдаж байна. Тэр үед бидэнд тууштай нэгдмэл байдал дутагдаж байлаа. Багийнхаа тоглогчдод "Чи илүү сайн тоглох хэрэгтэй" гэж хэлэх хэрэггүй харин тэдэнд сайн тоглох нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тоглогч болгоноороо хамгийн сайн хийдэг зүйлийг нь хийлгэх хэрэгтэй. Ингээд л болоо. Та бүхэндээ баярлалаа. Уучлаарай хатагтай ноёдоо.

– Дахин баяр хүргэе, Юрген

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-07-28 202.126.90.36

Chelsea hojij liverpooliin awraga bolohiig batalgaajuulj ugsun daraa ni chelseatai toglohdoo muuhai zan gargasan ene vil yavdaliig haruulsan shog zurag hvrtel garsan bnlee ene jil awraga bolson daraa jil baihguiee sainii vr saihan bdag muu vr muuhaigaar tugsdug

Avatar

Зочин 2020-07-28 192.82.68.136

Яах ёстой байсан гээд байгаа юм бэ. Манай Монгол шиг найраа хийх юмуу. Тэр чинь цомоо гардаж авах өдөр байсан. Хожигдож болохгүй өдөр байсан шүү дээ.

Avatar

Зочин 2020-07-28 202.21.125.35

Мал минь чиний бодлоор бол Челси манай багийг аварга болгож өгсөн болж таарч байна уу тэ ёстой хуцна биз доор яваа багаасаа 18 онооны илүүтэй түрүүлж байхад юун Челси вэ хөлбөмбөг үз багуудын байрлал оноо бусад бүх юмыг мэдэж байж сэтгэгдэл бичиж тэнэгт 202.126.90.36 минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж