Сөүлээс 262 иргэн эх орондоо ирлээ | News.MN

Сөүлээс 262 иргэн эх орондоо ирлээ

Сөүлээс 262 иргэн эх орондоо ирлээ

Сөүлээс 262 иргэн эх орондоо ирлээ

НЭМЭЛТ:

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр/2020.7.28/ 17.05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа”, зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Долдугаар сарын 28-ний өдрийн байдлаар 45 улсаас агаарын болон авто зам, төмөр замаар нийт 14 мянга 755 иргэн эх орондоо ирээд байна.


СӨҮЛ РҮҮ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ ХӨӨРЛӨӨ

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард үйлдэх тусгай нислэгийг нэмэгдүүлж 14 нислэгээр 2000 гаруй иргэнийг татаж авахаар болсон. Тухайлбал, өнөөдөр болон маргааш буюу долдугаар сарын 28, 29-нд Сөүл рүү, долдугаар сарын 30-нд Сидней рүү тус тус тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Тухайлбал, өнөөдөр 08.40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 262  иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай юм байна.

Хил хааснаас хойш тусгай үүргийн нислэгээр 44 орноос 14371 иргэн /2020.7.24-ний байдлаар/ эх орондоо иржээ.

Мөн одоогийн байдлаар 55 улсаас 12 мянга орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-28 202.9.46.197

262 хүн тээх онгоц байхгүй л дэ 2 онгоц ниссэн юм байхдаа

Avatar

монгол ах 2020-07-28 94.10.49.66

мэдэмхийрчих юмаа

Avatar

Үүргийн нислэгээ зогсоо!!!! 2020-07-28 202.126.88.32

Үүргийн онгоцоор ирсэн Монголчууд тусгаарлах байр; хоол үйлчилгээг голж гомдол гаргаад ТВ-ээр гараад бнлээ……
Манай улс засаг төр өөртөө итгэлгүй буюу Тусгаарлах байр Эмнэлэг хүрэлцээ муутай бол Үүргийн нислэгээ зогсоовол таарна доо……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж