Дээд шүүх: Д.Баярсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ | News.MN

Дээд шүүх: Д.Баярсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Дээд шүүх: Д.Баярсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Дээд шүүх: Д.Баярсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Баярсайхан нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих, Г.Тогтохбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих, Л.Чинбатад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох, Д.Ганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Мөн Б.Цэндсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих, М.Болортуяад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 120 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сун Гуан Чинд 2 жил хорих, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Ц.Энхтунгалагт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан юм. Харин Б.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд, М.Болортуяад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, зүйлчлэл өөрчилсөнтэй холбогдуулан 120 сая төгрөгөөр торгох ялыг 20 сая төгрөг болгосон аж.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, Г.Тогтохбаатарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-27 192.82.68.226

Цэндсүрэн гэж аймаар их зантай авгай байж билээ Хөөрхий дөө.

Avatar

Зочин 2020-07-27 203.91.116.118

Муусайн луйварчид. Зөв . Төр төмөр нүүрээ харуулах цаг болсоон. Та нар алийн богон идэж тансаг амьдарч, мань мэт нь хоногийн хоолоо арай ядан аргацааж зээлээс зээлийн хооронд тарчилж явах ёстой гэж. Одоо идэж уусан хөрөнгийг нь хураах ёстой.

Avatar

НАМХАЙ 2020-07-27 202.131.245.6

Хийсэн хэргийг нь тодорхой мэдэхгүй. Харин ажил дээр бол мэргэжлийн, чадварлаг, зүтгэлтэй хүмүүс. Ялангуяа Тогтохбаатар гэдэг хүн бол жинхэнэ банкир. Засаг нөлөөлж байж л эдгээр хүмүүс шийдвэр гаргасан байх. Гэхдээ эцсийн зорилго нь банкны ашигт ажиллагааг л нэмэгдүүлэх байсан шүү.

Avatar

Зочин 2020-07-27 202.126.88.68

Энэ хүний балгаар мөн ч олон хүн ажил хоолноосоо салсан даа.

Avatar

Зочин 2020-07-27 64.119.21.240

Ингийй эргэд иймэрхүү үйлдсэн бол насаар ял эдлэнэ эд бол зүгээр хүмүүсийн хардлага хэл амыг дарах санаагаар давж залдаад уучлаарай гэм буруугүй гээд л чөлөөнд гарна ! Идсэн уусан эд хөрөнгө нь бүлтрээд гараад ирхээр , ард иргэдийн хараанд ороод ирэхээр нэг иймэрхүү юм болоод дарагддаг шүү дээ төр, хууль гэж нэг ийм л болоод б.а даа монголчууд тэмцэлгүй, бас бүтээлч ард түмэн биш юмаа сүүлийн үед хулгай, луувир 2 -т их мэргэшиж байна.даа

Avatar

Зочин 2020-07-27 202.126.90.142

Үсэгнүүдээ солиод бичээд бна хөөе кк

Avatar

Зочин 2020-07-27 172.56.10.39

Lundeejantsangiin medleggui shunaltai duu ulsad onts notstoi ih hemjeenii hohirol altan shulmastai niilj uchruullaasan

Avatar

Зочин 2020-07-27 202.131.225.197

yag yamar hereg hiisen gj uzeed bgaan? eruugiin huuliin tediin ted geel baih yum. setguulch ni ch uuruu ter zuil angid yu baidgiig medehgui. yaaj iim haranhui medeelel oruuldiin

Avatar

Зочин 2020-07-27 59.153.85.79

Манай МАН ялсаан.гээд маадгар инээж байна лээ.ямарч зовж шаналсан юм үгүй явна лээ.намын журмын нөхөр дүү минь.алзахгүй ээ та нар сарандаа л хов хөв гэцгээ?

Avatar

Zochin 2020-07-27 103.212.116.154

Yamar baga yal be? Bi ch gesen ideed 10 jil avmaar bna! Huuhdee tejeej chadahgui. Bairch baihgui bna! Bolomj baival idmeer bna

Avatar

Зочин 2020-07-27 202.9.46.53

Оюутан байхдаа хулгай хийгээд хөөгдөж ирсэн нөхөр гэсэн ш дээ. 2-хон жилийн ял өгч байгаа юм уу.

Avatar

Зочин 2020-07-27 103.10.23.101

Хулгай луйвараар олсон хөрөнгийг нь аураагаач

Avatar

chamd 2020-07-27 66.181.161.44

hyn tavlah ch uurt n l irdeg horvoo doo

Avatar

монгол ах 2020-07-27 94.10.49.66

Гол нь хулгай хар мөртэй гэж …

Avatar

Чулуун 2020-07-27 202.126.89.116

Биеэ тоосон хүн хол явдагүй-амьдралын жам

Avatar

Зочин 2020-07-27 202.126.88.235

Mongolchuud bid nar iim l ataarhuu uls daa!

Avatar

Зочин 2020-07-27 103.26.193.34

ий. хүний зовлонг тавлаж болдоггүй юм даа. Чи үүнээс ч илүү зовлон үзнээ

Avatar

Mi ovogt 2020-07-27 202.9.46.53

Ene amitan odoo shorondoo bga biz??

Avatar

delxiimaa oxin 2020-07-27 188.155.248.119

Bayarsaikhan Erkhuigiin Politekhikiin uuliin fakulitetad surdag blaa,khamt.

Avatar

Зочин 2020-07-27 176.63.23.193

Баярсайхан бүх төрийн өнгөнд зөөлөн суудлаас буугаагүй хүнсэн. Лүндээжанцангийн дүү болохоор Нямдорж, З.Энхболд нар ч татсан даа

Avatar

Зочин 2020-07-27 103.26.193.34

хүний зовлонгоор бах таваа хангадаг чиний хүүхэд маргааш хүн амьны хэргээр шоронд орно

Avatar

Зочин 2020-07-27 202.179.26.122

Дээрх сэтгэгдэл бичигч та хоёр адилхан хүмүүс юмаа. Нэг нь хүн тавлаад нэг нь хүн хараагаад л.

Avatar

Зочин 2020-07-27 76.107.165.63

Ганц нэг авилгач шоронд ороход монгол хүн баярлаж болохгүй юу? Шоронд орох хэрэг хийсэн 20-30 мянган хүн байна.

Avatar

Монгол 2020-07-27 66.181.190.70

Өө Лүндээжанцангийн дүү юм уу? Тэгвэл ч. ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж