Төрийн соёрхолт Н.Наранбаатар алдарт "Анна Каренина"-г найруулна | News.MN

Төрийн соёрхолт Н.Наранбаатар алдарт "Анна Каренина"-г найруулна

Төрийн соёрхолт Н.Наранбаатар алдарт "Анна Каренина"-г найруулна

Төрийн соёрхолт Н.Наранбаатар алдарт "Анна Каренина"-г найруулна

Оросын нэрт зохиолч, анархист Лев Толстойн "Анна Каренина" роман УДЭТ-ын тайзнаа анх удаа буюу ирэх есдүгээр сарын 15-нд тавигдахаар болжээ. 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан энэхүү зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллаж буй юм байна.

Тус жүжгийн зохиол нь 1878 онд бүрэн эхээрээ ном болон хэвлэгдсэн ч 1873-1877 оны хооронд “Русский вестник” сэтгүүлд цувралаар нийтлэгдэж байжээ. Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс тус зохиолыг дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн байдаг.

Уг зохиолд урвалт, сүсэг бишрэл, гэр бүл, гэрлэлт, Оросын эзэнт гүрний аж байдал, хайр дурлал, хот хөдөөгийн амьдралын ялгаа гэх мэт маш өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндсөн байдаг.

Энэхүү зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-07-27 202.179.26.100

Дур эзнээ голдоггүй гэж юутай Үнэн,Ард иргэд, Олон түмэн Шүүмжлээд , чадвар чадамжийн үнэлээд байхад л Би Найруулдаг , Би чадна гээд л зүтгээд байдаг ,Монголын Театрыг урлаг Наранбаатараас өөр Найруулагчгүй болсон гэхэд итгэмээргүй, Хэрвээ тийм бол Монголын театрын урлаг Мөхөлрүүгээ оржээ, гэсэн үг , Найруулагчийн чадварыг Үзэгчид дүгнэдэг болохоос Наранбаатар дүгнэхгүй шүү дээ,

Avatar

zochin 2020-07-27 58.109.221.157

Medehgui Tiim l mundag nairuulagch yum baih daa

Avatar

иргзн 2020-07-27 202.179.26.100

Наадам Найруулж чаддаггүй Найруулагч энэ Дэлхийн том Сонгодог Уран бүтээлийг найруулж чадах уу тэгээд,

Avatar

Зочин 2020-07-27 150.129.141.194

Нэг л их соерхолт энтр гээд баахан цол гуншинтай монголоор пиг дvvрэн чигжээстэй шал дэмий гарууд!!

Avatar

U 2020-07-27 95.223.59.59

Энэ хүнийг аугаа найруулагч эдр гээд байгаа хүмүүсийг ойлгодоггүй юм.Асар хоцрогдсон сэтгэхүйтэй хүнштээ
Зохиолыг бүүр алаааад хаячихдаг….
Заза надаа одоо ямар хамаа байх уу

Avatar

Зураач 2020-07-27 103.57.94.94

Тэр нялуун уйтгартай зохиолыг еереес нь еерхун сонирхохгуй их хоцрогдсон хун бн

Avatar

Зочин 2020-07-27 103.57.94.94

Тэр нялуун уйтгартай хоцрогсон юмаар одоо яахав дээ хэнч тоохгуй тэнэг найруулагч оросоос салаачээ эсвэл Гамлет гээд левчигнеед бн

Avatar

Зочин 2020-07-27 59.153.115.155

Монголия колония России

Avatar

зочин 2020-07-27 115.65.47.30

Монгол жүжиг найруулаасай даа, эсвэл оросын албан бус колони байсан дарангуйллын аймшигт үеээ санагалзав уу?

Avatar

Зочин 2020-07-27 203.98.77.153

Анархист байх даа яах вэ дээ. Зүгээр нэг биччихгүй, хүн доромжлоод л.

Avatar

Зочин 2020-07-27 66.181.177.208

ene teneg gar bukh songodoguudiig oo tsaas bolgoloo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж