Төрийн соёрхолт Н.Наранбаатар алдарт "Анна Каренина"-г найруулна

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Төрийн соёрхолт Н.Наранбаатар алдарт "Анна Каренина"-г найруулна

Төрийн соёрхолт Н.Наранбаатар алдарт "Анна Каренина"-г найруулна

Оросын нэрт зохиолч, анархист Лев Толстойн "Анна Каренина" роман УДЭТ-ын тайзнаа анх удаа буюу ирэх есдүгээр сарын 15-нд тавигдахаар болжээ. 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан энэхүү зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллаж буй юм байна.

Тус жүжгийн зохиол нь 1878 онд бүрэн эхээрээ ном болон хэвлэгдсэн ч 1873-1877 оны хооронд “Русский вестник” сэтгүүлд цувралаар нийтлэгдэж байжээ. Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс тус зохиолыг дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн байдаг.

Уг зохиолд урвалт, сүсэг бишрэл, гэр бүл, гэрлэлт, Оросын эзэнт гүрний аж байдал, хайр дурлал, хот хөдөөгийн амьдралын ялгаа гэх мэт маш өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндсөн байдаг.

Энэхүү зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж