“Б.Билгүүнзул” сайн үйлсийн сан байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

“Б.Билгүүнзул” сайн үйлсийн сан байгуулагдлаа

“Б.Билгүүнзул” сайн үйлсийн сан байгуулагдлаа

Ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд нь сагсан бөмбөгийн “Irl rockets” багийн үүсгэн байгуулагч, бизнесмен Б.Билгүүнзулын дурсгалд зориулан, үйл хэргийг нь үргэлжлүүлэх зорилгоор түүний нэрэмжит буяны үйлсийн “Б.Билгүүнзул” санг байгууллаа. Энэхүү санг байгуулах ёслолыг түүний төрсөн өдрийг тохиолдуулан уржигдар Зайсан Хилл eвент халл-д зохион байгуулав.

Б.Билгүүнзул эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдний сурч боловсрох орчныг бүрдүүлэх, сайжруулах, амьжиргааны дэмжлэг үзүүлэх чиглэлээр өмнө нь сайн үйлсийн олон ажил хийж байсныг тэд үргэлжлүүлж, Хүүхэд халамжийн анхны төвөө Сонгинохайрхан дүүрэгт байгуулахаар болжээ. Тус төвд номын сан болон спорт, амьдрах болон урлах ухааны сургалт явагдахаас гадна нийгмийн сайн сайхны тусын төлөөх арга хэмжээнүүд байнга болох юм байна.

Triple C ТТБ-ын 30+ лигийн гурван удаагийн аварга, Sprite A лигт залуучуудаа мөн давхар оролцуулдаг “Irl rockets” багийнхан үүсгэн байгуулагч Б.Билгүүнзулын үйл хэргийг үргэлжлүүлж, амжилтаа бататгахыг амлаад, багийн нэрээ “Irl BaBa” хэмээн өөрчлөхөөр болсноо ёслолын үеэр зарлалаа. Оюутны лигийн удирдах зөвлөлийн гишүүн  Б.Билгүүнзулын Монголын сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг мартах учиргүй тул ийн шийдсэн хэмээн тэд хэлсэн юм. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж