Америкчуудад үнэт эдлэлийн хайрцагтай нууцлаг үр Хятадаас ирэх болжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Америкчуудад үнэт эдлэлийн хайрцагтай нууцлаг үр Хятадаас ирэх болжээ

Америкчуудад үнэт эдлэлийн хайрцагтай нууцлаг үр Хятадаас ирэх болжээ

АНУ даяар хэд хэдэн иргэдэд Хятадаас илгээмж иржээ. Тус илгээмжүүдийн нэг нийтлэг тал бол бүгд үнэт эдлэлийнх гэмээр хайрцагтай ч дотор нь нууцлаг үр байх аж.

Жишээ нь, Ютагийн иргэд Хятадаас илгээмж авснаа бусдад мэдэгджээ. Тухайн илгээмжүүд дээр хятад үсгүүд байх агаад гаднаас нь харахад гоёл чимэглэлийн зүйл гэмээр ч задлаад үзэхэд үүсэл гарал нь үл мэдэгдэх үрнүүд байсан аж.

Мөн эх сурвалжуудын мэдээлснээр Ютагийн хөдөө аж ахуй, хүнсний алба гаалийн албатай хамтран нууцлаг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Виржиниа мужийн Хөдөө аж ахуйн газар мөн ижил мэдэгдэл хийсэн бөгөөд илгээмжээр ирсэн үрнүүд ямар ургамлын үр болохыг судалж эхэлснээ мэдэгджээ. Ингэхдээ тэд үрнүүдийг аюултай ургамлынх байж болзошгүй тул тарьж үзэхгүй байхыг иргэдэд сануулсан байна.

Үрнүүдийг хараахан судалж дуусаагүй ч маш аюултай зүйл байж магадгүй хэмээн албаныхан анхааруулж байгаа аж. 2016 оны нэгэн судалгаанаас үзвэл хортон шавж, зэрлэг ургамлын улмаас дэлхий даяар хөдөө аж ахуйн салбарт хэдэн арван тэрбум долларын хохирол үүсч болох нь.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
12
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж