АНУ, Хятадын дипломатууд Консулын газраа орхин явцгаажээ

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын дипломатууд Консулын газраа орхин явцгаажээ

АНУ, Хятадын дипломатууд Консулын газраа орхин явцгаажээ

АНУ өнгөрөгч долоо хоногт тус улсын Хьюстон хот дахь Хятадын Консулын газрыг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган, 72 цагийн дотор тус Консулын газрыг хаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Хятадын дипломатууд Хьюстон дахь байраа орхин явсан ба үүний дараа АНУ-ын Холбооны агентлагийн төлөөлөгч нар Консулын газар руу нэвтрэн орж, нэгжлэг хийсэн байна.

Хятадын зүгээс АНУ-ын дээрх үйлдлийг олон улсын эрх зүйн хэм хэмжигдэхүүн, олон улсын харилцааны гол зарчмууд болон хоёр улсын консулын хэлэлцээрийг ноцтой зөрчсөн өдөөн хатгалга хэмээн буруутгаж, АНУ-д адилхан хариу барихаа мэдэгдсэн юм.

Удалгүй Хятад улс тус улсад байдаг АНУ-ын долоон Консулын газрын нэг буюу Чэнду дахь Консулын газрыг нь хаах шийдвэр гаргаснаа өнгөрсөн Баасан гариг (2020.07.24)-т зарласан. Хятадын зүгээс өгсөн 72 цагийн хугацаанд АНУ-ын дипломатууд ч мөн Чэнду дахь Консулын газраа орхин явжээ. АНУ-ын дипломатууд Консулын газраас гарч явах үеэр тус хотын иргэд Консулын газрын ойролцоо цугларч, зураг авч, бичлэг хийж байсан аж.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж