Зуншлага тааруугаас малчид машин дотроо амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Зуншлага тааруугаас малчид машин дотроо амьдарч байна

Зуншлага тааруугаас малчид машин дотроо амьдарч байна

Энэ жилийн хувьд зуншлага долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн 7, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Төв аймгийн 2, Дундговь аймгийн 9, Өмнөговь аймгийн 6, Дорноговь аймгийн 2 нийт 41 сумын нутгаар зуншлага тааруу байгаа аж.

Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргалын мэдээлснээр, тус аймагт зуншлага тааруу байгаагийн улмаас малчид отор нүүдэл хийж, машин дотроо амьдарч буй нь цөөнгүй байгаа юм байна. Тус аймаг нийтдээ 9.6 сая толгой малтай, бэлчээрийн даац хэтэрсэн учраас малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас өөр сонголтгүй болжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж