Ажлын түр завсарлагаа бүтээмжид нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

Ажлын түр завсарлагаа бүтээмжид нөлөөлдөг

Ажлын түр завсарлагаа бүтээмжид нөлөөлдөг

Ажлаа түр завсарлан кофе уух зуураа хоорондоо яриа өрнүүлэх, тамхилах зэрэг нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлдөг хэмээн компанийн соёл, харилцааны ёс зүйн шинжээч Ольга Черкашина Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ. Гэхдээ мэргэжил болгон өөр гэдгийг тэр онцолсон байна.

Хамт ажиллагсадтайгаа тамхилах, кофе уух нь ажлаа албан бус орчинд хэлэлцэх боломж олгодог бөгөөд энэ үед ажилтнууд өөрөө мэдэлгүй илүү чөлөөтэй санал солилцдог байна.

Ажлын онцлогоос хамаарч ажил олгогчид завсарлагааны цагийг урт богино янз бүрээр тогтоох хэрэгтэйг Ольга Черкашина хэллээ. Үйлдвэрлэл нь тасралтгүй шугамаар явагддаг компаниудад ийм цаг гаргах боломжгүйг тэр бас хэлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж