Москва хот болон орон нутгийн цалингийн зөрүү өндөр байна | News.MN

Москва хот болон орон нутгийн цалингийн зөрүү өндөр байна

Москва хот болон орон нутгийн цалингийн зөрүү өндөр байна

Москва хот болон орон нутгийн цалингийн зөрүү өндөр байна

Москва хотод ажиллаж буй эмч, багш, худалдагч, жолооч, хамгаалалтын ажилтнуудын цалинг орон нутгийн ижил мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад 40-50 хувь илүү цалин авч байна хэмээн хөдөлмөр эрхлэлтийн "Работа.ру" порталын долдугаар сарын судалгаа харууллаа.

Уг судалгаагаар Москва хот болон Москва орчимд жолооч нарт дунджаар 79 мянган рублийн цалин санал болгодог бол Алс Дорнодод 67 мянга, Екатеринбург, Челябинск, Уфа, Краснодар, Нижный Новгородод 50 мянган рубль байгаа ажээ.

Эмч нарын хувь Москвагийн эмч нар 101 мянган рублийн цалинтай байхад Новосибирскийн эмч 76 мянга, Тулад 70 мянга, Санкт-Петербургэд 49 мянга, Краснодар болон Калугад 48 мянга, Екатеринбургэд бүүр 35 мянга байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-28 66.181.161.77

Москва хотын думын дарга нь сарын 162 сая рублын цалинтай … сарын шүү !!! .. гээд л сөрөг хүчний нэг нөхөр хашгираад л байна лээ ..Сонирхолтой нь хэн ч худлаа гэхгүй л байна лээ …

Avatar

Зочин 2020-07-28 64.119.21.142

Зах зээл хөгжсөн гэгддэг манайхны шүтдэг барууны орнуудад бүр их ялгаатай Мөрдөж буй хууль нь ч тухайлбал АНУ д өөр өөр Оросыг учиргүй онцлоод хэрэггүй биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж