Москва хотод ажиллаж буй эмч, багш, худалдагч, жолооч, хамгаалалтын ажилтнуудын цалинг орон нутгийн ижил мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад 40-50 хувь илүү цалин авч байна хэмээн хөдөлмөр эрхлэлтийн "Работа.ру" порталын долдугаар сарын судалгаа харууллаа.
Уг судалгаагаар Москва хот болон Москва орчимд жолооч нарт дунджаар 79 мянган рублийн цалин санал болгодог бол Алс Дорнодод 67 мянга, Екатеринбург, Челябинск, Уфа, Краснодар, Нижный Новгородод 50 мянган рубль байгаа ажээ.
Эмч нарын хувь Москвагийн эмч нар 101 мянган рублийн цалинтай байхад Новосибирскийн эмч 76 мянга, Тулад 70 мянга, Санкт-Петербургэд 49 мянга, Краснодар болон Калугад 48 мянга, Екатеринбургэд бүүр 35 мянга байна.