Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй газрын маргаан | News.MN

Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй газрын маргаан

Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй газрын маргаан

Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй газрын маргаан

Төр ч хүчирдэггүй, иргэдэд ч дийлддэггүй асуудал нь Улаанбаатар хотын хэмжээнд газрын маргаан болж хувирав.

Нэг өглөө сэрэхэд үл таних этгээд орц гарц хаагаад, эс бол ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилгын суурь ухах ажил эхлүүлсэн байдаг. Иргэд хүчээ нэтгэн тэмцэл өрнүүлж, шүүхэд зарга мэдүүллээ ч нэмэргүй ялагдана.

Газрын зөвшөөрөлтэй тул мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг “дүрэм”-ээр Улаанбаатар хотод төлөвлөлтгүй барилгууд хэдэн арваараа сүндэрлэсээр…

Уг нь хотын захиргаа орц, гарц хаасан барилгуудыг нураах, зөвшөөрлийг нь цуцлах зэргээр өнгөрсөн хоёр жилийн турш ажилласан ч үр дүн багатай байна. Учир нь, нэгийг нураавч, нөгөө талд нь шинээр барилга баригдсаар…

Ойрын жишээ татвал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд, “Ханбогд” хорооллын дунд барилгын ажил эхэлснийг оршин суугчид нь эсэргүүцсэнээр өнгөрсөн Ням гариг (2020.07.06)-т тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас нээлттэй сонсгол зохион байгуулав. Барилга барих зөвшөөрөл авсан компани, оршин суугчдын төлөөллийг оролцуулан нээлттэй сонсгол хийсэн ч ойлголцолд хүрч чадсангүй.

“Ханбогд” хороолол нь 10 мянга гаруй өрхтэй. Төрийн өмчит сургууль, цэцэрлэг ойр орчимд нь байдаггүй тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ хотын төв рүү зөөх шаардлага үүсдэг байна. Оршин суугчдын хэлж буйгаар анх барилгын компани нь “Төр сургууль, цэцэрлэг барьчих тул хүүхдээ сургахад асуудалгүй” гэх зүйл ярьж, байрны захиалга авчээ. Хэдэн жил болоход орон сууц нэмэгдэж баригдсанаас биш автомашин тавих зогсоол ч баригдаагүй.

Ийм байтал дахин барилга барих болсныг иргэд нь эсэргүүцэж, дүүрэгтээ гомдол гаргахад барилга барих зөвшөөрөл нь 2008 онд гарсан тул зөвшөөрлийг нь цуцлах боломжгүй таг гацаанд оржээ. Дүүргээс мөн ойр орчимд нь сургууль, цэцэрлэг баръя гэвч газар олддоггүй. Бүгд хувийн эзэмшилд очсон. Гэтэл барилга баригдахын хэрээр сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ нэмэгдэх болсон байдаг.

“Ханбогд” хорооллын оршин суугчид барилгын компанид хандан “Ганц цэцэрлэг бариад өгөөч” гэсэн хүсэлт тавьсаар ирсэн ч боломжгүй гэдэг хариулт сонссоор өдий хүрчээ.

Боломжгүй шалтгаанаа 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барья гэхэд байрны орц шахан барих шаардлагатай болно гэж тайлбарладаг байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хот төлөвлөлтийн бодлогод захирагдаж, газар олголт хийгээгүйгээс нэг л компанийн эрх ашигт хөтлөгдөн, нийтийн эрх зөрчигдөж байна гэж үзэх үндэслэл бий болж буй юм.

Гэхдээ мөнгөө төлөөд зөвшөөрөл авсан компанийг буруутгах аргагүй. Хамгийн гол буруутан нь төр өөрөө.

Анх газрын зөвшөөрөл хүсэхэд нь хэдэн компанид хэчнээн хүн амьдрах хүчин чадалтай орон сууц барих зөвшөөрөл хүсэв,  хаана нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээ нь байх ёстой вэ гэдгийг бодолцож олгодоггүй. Байр сонгож байгаа иргэд ч хүүхдээ хаана сургаж, хүмүүжүүлэх вэ гэдгээ тооцдоггүй.

20, 30 жилийн хугацаатай зээл авч, байранд орсон хойноо сургууль, цэцэрлэг шаардаж эхэлдэг. Дүүрэг нь иргэдийнхээ хүсэлтийг биелүүлье гэхэд газар нь хэзээний хувийн эзэмшилд шилжчихсэн.

Зарим тохиолдолд зөвшөөрөлгүй барилга барьсан байх тохиолдол ч бишгүй. Буулгах болоход иргэд банкнаас зээл аваад, байрыг нь худалдаж авсан байдаг тул хохирол нь хэдэн арван тэрбумаар яригдах болдог аж.

Одоо энэхүү төлөвлөлтгүй ажлаа зогсоож, норм стандартынх нь дагуу ажлаа төлөвлөж, зөвшөөрөл олгодог болж, хариуцлагатай хандах цаг нь болжээ.

Нөгөө талдаа нийслэлийн хэмжээнд газрын зөвшөөрөлд хязгаартай хандахаас аргагүй болж байна.

Нэг хэсэг нь эрх мэдэл, танил талаараа газрын зөвшөөрөл авч, дамлан зардаг тухай асуудал хөндөгддөг бол нөгөө хэсэг нь орон сууцны үнэ өндөр байгаагийн гол шалтгаан нь газрын үнэд авлига шингэсэнтэй холбоотой гэж үздэг.

Уг нь Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа нь дууссан 300 гаруй орон сууц бий. Газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжгүй дээрх барилгыг буулгаж, шинээр барих жагсаалтад орсон байдаг ч энэ ажил руу орох барилгын компани олон биш байгаа нь ашиг бага тусдагтай нь холбоотой юу, эсвэл энд төрийн хүнд суртал нөлөөлөөд байна уу.

Шинэ газрын зөвшөөрөл рүү барилга барьдаг компани бүхэн хошуурдаг хэрнээ гэр хорооллын дахин төлөвлөлт рүү орох сонирхолгүй нь бас л хардлага төрүүлдэг. Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх бий. Бэлээхэн газрыг нь ашиглаад орон сууцжуулах бодлогыг төр хэрэгжүүлж чаддаггүйн цаад зовлон юу вэ.

Унац өгөхгүй хуучин газрыг дахин төлөвлөлтөд оруулах гэж үйлээ үзэж сууснаас шинэ газрыг үнэ хүргэн зарж, хэтэвчээ түнтийлгэх нь төрийнхөнд ашигтай тусаад байгаа юм биш биз.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-27 64.119.21.216

Дарга нар бүгд газрын асуудалтай холбоотой учраас дийлэхгүй байгаа юм. Мөн зөвшөөрөл цуцлах гэж хүчлэхгүй байхад маргаан яаж шийдэгдэх юм.

Avatar

Зочин 2020-07-27 202.179.27.140

Чингэлтэй дүүргийн газрын алба гэж ажилаа мэддэггүй маш их хүнд сурталтай газар байна , Том дарга нар нь мэддэг болов уу

Avatar

Зочин 2020-07-27 202.21.108.197

газрын албаны авилгачид АТГыг атгачисан байдаг бололтой

Avatar

Зочин 2020-07-27 64.119.21.240

Эзэдүүд нь тодорхой байхад төр хүчрэхгүй болоод байхдаа яахав дээ энэ бол зүгээр шоу хууль байгаа бол хуулиа л барил даа хууль ямар хүмүүсэд үйлчилдэг нь тодорхой байгаа биз дээ???!!! Үүниййг цэцэглүүлсэн эзэдүүд нь амьд сэрүүн бүр уламжлалаа бэхжүүлээд улам бүр баяжаад тараглаад хаграх шахам мафи үүсгээд хэвтэж байгаа шүү дээ хүчхүрэхгүй гэж инээд хүрэгсэн юм ярьж толгой унаагаад бай! !! Тэр төмөр нүүрээ гаргаач чадахгүй бол зайгаа тавьж өг !!!!

Avatar

Зочин 2020-07-27 202.131.240.170

h**** IDSEN ARDCHILSAN NAMIINHANII HIISEN LAI. GAHAI ERDENE METIIN NOVSHNUUDAA SHOROND NI YAVUUL!!!

Avatar

Зочин 2020-07-27 66.181.190.33

Shiidej yadah yu baihav. Barilga ehluuleh zovshoorol. Ajliin zurag hen hiisen ter humuustei l ajillah ad asuudal shiidegdne. Iim tolovlolt hiideg zurag tosviin kompaniih erhiig has.

Avatar

Иргэн 2020-07-27 64.119.21.154

Сургууль цэцэрлэг эне олон иргэдтэй хорооллуудад заавал барих хэрэгтэй төр тэр компаниудад мөнгө төлөөд ч хамаагүй газрыг нь аваад сургууль цэцэрлэгээ барь

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.11

Авлигаар шийдэгдсэн асуудал. 2008 онд зөвшөөрөл аваад арав гаруй жил юу ч хийгээгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах учиртай биш билүү

Avatar

Зочин 2020-07-27 202.126.88.235

Nyamdorjiig olon jil Said bailgasnii hargai sh dee !!!

Avatar

Зочин 2020-07-27 103.57.92.80

Голоор нь аваад хаячихлаа. Хувь хүмүүсийн сонирхлыг зохицуулах гэж төр байдаг. Манайд төр байхгүй. Төрийн нэр барьсан хувь хүний сонирхол бий.

Avatar

hmmm 2020-07-27 202.21.109.92

badamjunai gej aimar amitan neg bgaam daa…gazriin nuuts noenton..

Avatar

Зочин 2020-07-27 202.55.191.205

Газрыг хувьчлахгүй л байх хэрэгтэй байгаа юм даа

Avatar

Зочин 2020-07-27 202.126.88.235

Chi uuruu l gazar huvichilj avahgvi bai l daa !!!

Avatar

ХУУЛЬЧ 2020-07-27 192.82.64.190

,,,ХАМГИЙН ГОЛ НЬ ,,,ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИУДАА ,ЗАСАГ ЗАХИРГАА ӨӨРИЙН УДИРДЛАГА БОЛГОХ ЁСНЫ ХУУЛЬТАЙ НИЙЦҮҮЛДЭГҮЙ ,,""МАРТАЖ,," БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛИАР АЖЛАА ХИЙДЭГ ГАЗРЫН АЛБАТАЙ ,,,, , ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗОРИЛГО ЭРХ ХЭМЖЭЭ ХЭТИЙН ТӨЛӨВӨӨ ОЙЛГОДОГҮЙ МЭДЭХИЙГ ХҮСДЭГҮЙ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСАЖ НУРАХ БОЛСОН ОРОН СУУЦНЫГ ХОЛБОЖ ХООРОН ШИНЭ ХУУЧИН БАРИЛГА ХОСЛУУЛЖ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР ХУЛГАЙЛУУЛАХ АЖИЛД ГАРШИХААР ТӨР НЬ ТҮШМЭДЭЭ ИРГЭДЭЭ ДИЙЛДЭГҮЙ МӨНХИЙН МАРГААН ДУУСАГҮЙ ХЭРЭГ ,,,,, ,,

Avatar

mgl 2020-07-27 202.9.40.74

Enkboldiin gai olon jil urgeljileh ni dee.

Avatar

zochin 2020-07-27 202.179.26.6

avilgad idegdsen tor , ene asuudald tor zaaval chutguur chiideg !!!

Avatar

Zochin 2020-07-27 202.126.90.134

Dawarsan hulgaichuudiig yag ezniig ni olood буудаж *л

Avatar

ааааааа 2020-07-27 202.21.99.142

220 мянгатын 25р байрны урд талд нэг нөхөр том байшин нэг шөнийн дотор аваачаад л тавьчихна билээ. хотод хэлээд ямар ч нэмэргүй. үзэлцээд ч нэмэргүй. УИХ гишүүн Д.Цогтбаатар ирээд ч дийлээгүй.

Avatar

Зочин 2020-07-27 202.21.97.30

хэн нэгний нэрс биш гаргасан шийдвэрийг санал оруулсан, дэмжсэн, шийдвэрлэсэн, нөлөөлсөн, ажил хариуцсан этгээдийг албан тушаалтай нь хамт он сар өдрөөр нь л зарлаж байж ил гаргасанд тооцогдоно шүү дээ. тэрнээс хэн нэгнийг нэрлээд ямар өөрийн дургүй хүнээ хорлож байгаатай л хоосон яриа болоод өнгөрнө дөө

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.6

Авилгачдын нэрсийг Миеэгомбын Энхболд Бадамжунай нараас эхлээд нэрлэе.

Avatar

Хотын култур 2020-07-27 202.126.88.180

Хотынхон Хотын соёл; орк энэ тэр гэж ярих дуртай мөртлөө хөдөө очихоороо яг хөдөөнийхөн шиг болчихдог ; хаа дуртай айлдаа олуулаа очиж айл хүндрүүлэнэ; хог новшоо хаа сайгүй хаяна; айлд олуулаа хононо; айлын хоол үнэгүй идэж буудна. Буусан айлдаа олигтой гарын бэлэг ч үгүй хүүхэд аятай чихрээр хуурна…..ХОТЫН СОЁЛОО гэж
….

Avatar

Зочин 2020-07-27 202.21.97.30

Төрийн нэрийн өмнөөс боломжгүй байхад нь стандартын бус байршилд боломжгүй газар зөвшөөрөл өгсөн тэр АВИЛГАЧ НӨХДҮҮДИЙН НЭРСИЙГ НЬ ЗАРЛАСАН БОЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ нийтлэл болох байлаа????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж