“Монголын алт “(МАК) ХХК-иас “Миний мөрөөдлийн байшин” төслийн хүрээнд тус компанид тасралтгүй 10 жил ажиллаж байгаа “Нарийн сухайт”-ын уурхайн засварын мастер Б.Батцогийнд 57 ам метр амины орон сууц барьж өглөө. Үндэсний мэргэжилтнүүдийн гараар үйлдвэрлэсэн Евро стандартын “МАК Евро Блок”, “МАК Евро Цемент”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн барилгын материалыг ашиглан тохилог, утааг бууруулсан, хөрсний бохирдол үүсгэдэггүй эко амины орон сууцыг хэрхэн барьж болохыг харуулахын зэрэгцээ ажиллагсдаа орон сууцжуулахад энэхүү төслийн зорилго оршжээ. Энэхүү “Миний Мөрөөдлийн байшин”-гийн түлхүүр гардуулах ёслол өнөөдөр /2020.7.27/ боллоо.
“Монголын алт “(МАК) ХХК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.НЯМТАЙШИР
-Танай компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?
-Манайх 2600 гаруй ажиллагсадтай. Өнгөрсөн хугацаанд компанийн хөрөнгөөр 100 гаруй ажилтныг орон сууцаар хангасан. Харин өнөөдөр анх удаа өөрийн үйлдвэрлэсэн Евро стандартын барилгын материалыг ашиглан байшин барьж, компанидаа тасралтгүй 10 жил үр бүтээлтэй ажилласан Б.Батцогийн гэр бүлд үнэ төлбөргүй, түлхүүрийг нь гардуулан өглөө.
-Энэ байшингийн онцлогийг дурдахгүй юу?
-МАК-ийг олон лиценз эзэмшдэг гээд нийгмийн сүлжээгээр буруутгаж ярьдаг. Гэтэл энэ барилгын материалыг үйлдвэрлэхэд Монголын эрдэс түүхий эд болох 20 орд газрын лицензийг ашиглаж, эрдэс түүхий эдээр Европын стандартын дагуу үйлдвэрлэсэн Монгол Улсын цаг агаарт нийцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Европын хамгийн шилдэг техник, тоног төхөөрөмжийг монгол залуус чадварлаг эзэмшээд, Евро стандартын бүтээгдэхүүнийг гаргаж байна гэсэн үг. Үүнд “МАК Евро Цемент”, “МАК Евро Блок”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн цонх, хаалга шилэн фасадны үйлдвэрүүд маань багтаж байгаа. Монголын эрдэс түүхий эдийг ашиглан хийсэн бүтээгдэхүүнээр байшин бариад, хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм. Иргэд төвийн орон сууцанд амьдрахаас илүү хашаандаа тохилог орон сууцтай болохыг мөрөөддөг. Улаанбаатарт агаарын бохирдлын асуудал хүндрэлтэй байдаг. Хөрсний бохирдол үүсэхгүйгээр бохирын цооногийг суурилуулсан, халаалтыг бойлераар шийдсэн тул ямар нэгэн утаа гарч, агаарын бохирдол үүсэхгүй, байршлаас шалтгаалан цэвэр усыг төвийн шугамтай холбож өгөхөөс гадна давхар гүний худаг гаргаж, нөөцийн цэвэр ус бий болгосон нь тав тухтай амьдрах боломж бүрдүүлсэн. Хэрэв Улаанбаатарын дэд бүтцийн асуудлыг шийдчихвэл иргэд өөрсдийн эзэмшил газар дээр тухтай сайхан амьдрах боломжтой. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах нэг арга. Үүний анхны жишиг байшинг бид барилаа.
-Байшинг барихад хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Энэ байшинг бидний олон жил хамтран ажилласан Ш.Цогтбаатар захиралтай “Түмэн хаш” компани 20 хоногийн дотор барьсан. Энэ байшин нь 56 ам метр талбайтай, нэг ам метрийг нь нэг сая төгрөгөөр барьсан. Гэхдээ инженерийн шугам сүлжээний өртөг үүн дээр нэмэгдэнэ. Улаанбаатарын дэд бүтцийн асуудлыг нэгдсэн журмаар шийдчихвэл иргэд байшингаа хямд өртгөөр барих боломжтой үүсэх юм.
ДУЛААН АЛДАЛТ БАГАТАЙ, ЭКО БАЙШИН
“МАК Евро ВинДоор” үйлдвэрийн дарга архитектурч Д.АЮУШЖАВ
-Эхний бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл монголчууд, тэр дундаа “МАК”-чууд үйлдвэрлэн өртөг хямд байшин босгосондоо баяртай байна. Миний хувьд зураг төслийг нь боловсруулсан. Евро стандартын “МАК Евро Цемент”, “МАК ЕвроБлок”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн цонх, хаалга зэрэг компанийн өөрийн үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнийг ашиглан барьснаараа олон давуу тал бий болгож байна.
ХАШААНДАА ГЭРТ АМЬДАРДАГ БАЙСАН
МАК-ийн засварын мастер Б.БАТЦОГ
-Миний хувьд 10 жилийн өмнө “Монголын алт “(МАК) ХХК -д усалгааны жолоочоор ажилд орж байлаа. Түүнээс хойш Белазын жолооч, засварчин, засварын мастераар тус тус ажиллаад 10 жил болсон байна. Энэ хугацаанд маш олон зүйлийг сурч, туршлага хуримтлуулсан. Ингээд компанийн ажилчид дундаас шалгарч, шинэ байшинтай болсондоо маш их баяртай байна. Компани өөрийн үйлдвэрлэсэн материалаар байшинг барьснаараа онцлог. Манайх ам бүл тавуул. Бид энэ хашаандаа гэрт амьдардаг байлаа. МАК компани ажилчдаа маш сайн дэмжиж ирсэн, үр шимийг нь хүртлээ. Компанийн зүгээс манайд ийм сайхан байшин барьж өгсөнд маш их баяртай байна. Хамт олондоо ажлын амжилт хүсье.
























chek 2020-07-27 139.5.218.197
нямтайшраа тэтгэвэрт гарах насыг уртасгаж тэтгэвр тогтоохдоо 5 жилийг 7 болгосон номтойбаяр хүүдээ юу гэж хэлэх гэж байна
zochin 2020-07-27 202.55.188.87
108 ажилчдын амьдралыг дээшлүүлсэн гэсэн. 1 нь энэ 56m2 gadna shugam suljee 100 say 156sayaar 1 urxiin amdralig deeshluullee. mash tom tuslamj ugsun bn shde Mongol barilgiin companud dotoodiin uildverlegcheesee tsement block tsonxoo avchaarai. xamtiin xucheer biznes odo yavna shuu tsalin ugnu sain ajilchdadaa tuslana goy kompani bnaa yum xiij bga xudulmurlujj bgaa xumuusiig yanz bureer shuumj xelexgui bval zugeer bn shuu
Зочин 2020-07-27 202.9.40.167
өөрсдийн түүхий эдээр барьчихаад 1м2нь сая төгрөг+инженерийн шугам нтр арай л үнэтэй юу гү юу
Зочин 2020-07-27 192.82.76.182
МАК нийгмийн хариуцлага гэдгээс хол явдаг компани. Өөрийнхөө 1 ажилчинд байр өгөө л биз юун сүртэй сенсацилдагийн. Компаний удирдллагын үүрэг ш дээ. Ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих нь.
Зочин 2020-07-27 203.231.32.2
za 10 jil hunii hodolmor sorchood. odoo show hiigeed bhiim. tiim sain bsiim bol neg surguuli neg tsetserleg bariad ogooch.
Зочин 2020-07-27 202.179.26.18
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын байнга хашгирдаг Сайншандын аж үйлдвэрийн паркт биш, харин Монгол капиталистууд Монголд байшинг үйлдвэрлэж чадна гэдгийг Номтын ко харууллаа. Тэдний муугаар их хэлдэг. Гэхдээ л олон арван хүнийг ажилтай, амьдралтай, орлоготой байлгаж байна. Монголчууд архичин, ажил хийдэггүй л гэдэг. Сайн компанид орвол ажиллаад, амьдраад болоод байна. Үүн шиг Таванбогд, МСиЭс, Номин г.м олон луугар ко байна. Уул уурхайгаар хөл дээрээ боссон бол цаашаа ингээд ЭЗ-ийг солонгоруулах
dornod aimag 2020-07-27 202.179.11.86
tanai kompanid ajliin amjilt husie
иргзн 2020-07-27 202.179.26.100
МАНАН Нурж МАК Балмагдаж Шоу хийж эхлэж байна ,
зочин 2020-07-27 203.91.115.40
Ийм том компани эргэлтийн хөрөнгө аварга байж ганц ширхэг орон сууц барьсанаа ингэж сурталчихаар арай сүржин нэртэй даржин шоу болсон байна даа эсхүл Нямтайшир гуай хүү нь шорон оронд ороод ирэхээр зовлон амсаж эхлээд сэтгэл нь уяхан болж ирж байгам болов уу яасын бол
ЗОЧИН 2020-07-27 202.179.8.4
ЗӨВХӨН 100 ХУВЬ ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭСЭН БАРИЛГЫН МАТЕРИАЛААР АНХ УДАА ОРОН СУУЦ БАРЬСАН БОЛОХООР СУРТАЛЧЛАХГҮЙ ЯАХ ВЭ
Иргэн 2020-07-27 114.29.10.186
Хөөе. Тэнэг хүний ам л түрүүлж дуугардаг
гэж мэдэх үү.
Энэ гэр бүл Улс эх орондоо их юм хийсэн олон жил олон мянган ажлын байр бий болгож олон хүн цалинжуулж маш их татвар төлж ирсэн. Иргэний үүргээ ухамсарлаж хөдөлмөрлөж байгаа мундаг гэр бүл байна.
Зочин 2020-07-27 202.179.24.199
Монголын газрын баялагийг хулгайлсан бол одоо чимээгүй буян үйлд. Нүгэл нүдээрээ, хойд насаа бод, Үр хүүхдээ бод
Зочин 2020-07-27 202.126.88.175
10 жил ажилласан мөртлөө одоо сая төгрөгний цалин ч авдаггүй ш дээ. Тэгэхээр яаж байшин барих уу. Байр бол бүр цаашаа….
Зочин 2020-07-27 103.57.93.37
Даруугаар чимээгүй буян үйлд. Өгөх ёстой хүндээ цаг тухайд нь өгч сур. Олсон хураасан болгоноо хуваалцаж сур. Анхнаасаа хийх л ёстой үйл хэрэг, хувь заяа минь гээд л эдгээрийг хийж байхгүй. Тэгсэн бол одоо бацаан чинь шоронд биш, аягүй бол хүүк-ийн оронд заларч байхгүй юу. Урьд нь даанч их аархуу сагсуу байсиймаа… Одоо наад үйл чинь, жавтий хүртээд ханд нь дарагдсан, сүр сүлд нь буусан дошны овгор сумынхандаа бялдуучилж байгаа юм шиг л харагдаж байна…
ЗОЧИН 2020-07-27 192.82.77.14
МАК, МАК ХХК-Д АЖИЛЛАДАГ ГЭХЭД ХЭНЭЭС Ч, ХААНА Ч НҮҮР УЛАЙХГҮЙ ТООГДДОГ, ХҮНДЛҮҮЛДЭГ, БАРДАМ БАЙДАГ ЮМ ДАА, МАК-ИЙГ МЭДЭХГҮЙ, ДУУЛААГҮЙ ХҮН ХОВОРДОО, ҮЙЛДВЭРҮҮД НЬ ДАН ЕВРО СТАНДАРТЫНХ, БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ИРГЭДЭД АМИН ЧУХАЛ БАРИЛГЫН ХАМГИЙН ЧУХАЛ МАТЕРИАЛЫНХ, ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ 10-Д БАГТДАГ ШИЛДЭГ КОМПАНИ, МУ-Д ИЙМ 10 КОМПАНИ БАЙХАД УЛСЫГ АВААД ЯВЧИХНА ДАА, АМЖИЛТ ХҮСЬЕ.
зочин 2020-07-27 64.119.22.36
МАК-ийн ажилчид УИХ-ын гишуудээс ондор цалинтай шуу .Худлаа гэвэл очоод асуу
иргэн 2020-07-27 66.181.187.211
Энэ чинь л уг нь миний мороодлийн байшин бна даа. Мэдээж унэтэй доторлогоо энэ тэр ороод 60 гаруй сая. болж л бна. Гэтэл орон сууцанд 56м2 байр хамгийн доод тал нь 100 _120 сая. Жаахан тансаг хурд мурдад бол 170 сая бгаа ш дээ. Болж бна. амжилт.
lol 2020-07-27 202.21.109.92
hahaha hurdiig tansag gevel yaanam be…borchuudiin l baidag blokon bair shyy dee..
zochin 2020-07-27 64.119.21.99
huuhdee shorond orohoor ami orj de.hugshin min
зочин 2020-07-27 202.21.120.66
болж байна баяр хүргэе
Зочин 2020-07-27 103.229.120.250
Хүүк монголын ,,баяжиж ханадаггүй компаниуудыг дээрэмдэж авахаа ,,зарласаан
Хурцаа 2020-07-27 66.181.183.207
Татвар төлөгчидийн мөнгөнөөс хулгайлж баяжсан мөнгө хүүлэгчидийн хажууд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа үндэсний томоохон бүтээн байгуулагч компани зөв зүйлийг нийгэмд хийж л байна. ажил үйлс, хамт олонд нь амжилт хүсье. компанийг нь босгож олон жилийн амьдралаа зориулсан ажилтан ажилчиддаа санаа тавьдаггүй том компаниуд ч байна шүү дээ. эднээс усуралцаасай тэдгээр боссууд…
Зочин 2020-07-27 103.229.120.250
Монголд хөдөлмөрийн баатар болох хүн бол нягтай, гарамжав 2 шүү
zochin 2020-07-27 202.179.26.109
Сошлд яваад байгаа сөрөг мэдээллийг ийм амжилтаар резиндээд өгөх хэрэгтэй. Байнга дэмжмж ирсэн. Цаашид ч дэмжинэ. Алдаа оноогүй хүн байхгүй. Залуу халуун насанд галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явлаа гэж зүгээр ч нэг хэлээгүй үг байх. Даруулга хэрэгтэй. Ойлгох нь цаг хугацааны асуудал. МАК даа ажлын амжилт хүсье.
Иргэн 2020-07-27 202.21.96.212
Эерэг байцгаая. Болоош дээ
зөв 2020-07-27 202.126.92.18
МАК ҮНДЭСНИ ТОМ ҮЙЛДВЭРЛЭГЧ. ИЙМ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ОЛОН КОМПАНИУД СУРАЛЦВАЛ Ч ЖААХАН МОНГОЛ ДОРХНОО ӨСНӨ ДӨӨ АМЖИЛТ ТА БҮХНИЙ АЖИЛ ҮЙЛС УЛАМ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Зочин 2020-07-27 103.50.207.150
Estoi goyo boljee. Ger horoolold jishig bolohoor saikhan barilga, gadnah tohijilt boljee. Amjilt!
Зочин 2020-07-27 202.21.96.212
10 жил МАК-д ажилласан хүн хашаандаа гэрт л амьдардаг байсан хэрэг үү?
Уул 2020-07-27 202.126.89.51
20 жил ажиллуулаад ч ажилчдыхаа нийгмийн асуудалд түй ч анхаардгүй том компаниуд бий шүү дээ. Энэ бол харин сайхан жишиг бна.
111 2020-07-27 64.119.17.63
Iim tom kompani baij iim jijig baishing iim ondor unelj baigaa yum daa.ichij uhmeer yumaa kkk
Зочин 2020-07-27 202.21.96.212
Мэдээж тийм хүмүүс байгаа. Энэ хүн мундаг ажилтан нь болхоор л шагнасан байж таараа. Гэтэл энэ мундаг ажилтан 10 жил зүтгэхдээ ганц байшин барьчихаж чадахгүй байсан хэрэг үү?!