Оросын мужуудаас Липецк анхлан алимаа хурааж эхэлээ. Эрт ургацын алимууд аль хэдийнэ боловсорч гүйцжээ. Липецк муж энэ жил 50 мянган тонн алим хураах төлөвлөгөөтэй байгаа хэмээн мужийн Захирагч Игорь Артамонов хэллээ.
Төлөвлөсөн 50 мянган тонн алимны 10 мянгыг нь энэ намартаа борлуулах бол үлдсэн 40 мянган тонныг зооринд нөөцөлсөн өвөл, хавар гарган борлуулахаар тооцоолсон байна.
"Манай Липецкийн хөрсөнд ургасан жимс илүү сайхан амттай байдаг учраас оросууд хэрэглээд дадсан. Манай мужийн жимсний аж ахуй бол импортыг орлох Засгийн газрын хөтөлбөрийн нэг гол хэсэг юм” хэмээн Захирагч Игорь Артамонов хэлсэн байна.
Липецк мужид 10 гаруй жимсний томоохон аж ахуй үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрийн хамгийн томууд нь Лебедянский дүүрэгт байдаг. Ялангуяа алим тариалалтаар энэ муж Оросдоо тэргүүлдэг. Жилдээ дунджаар 40-63 мянган тонн алим хураадаг нь Төв Оросдоо толгой цохих үзүүлэлт юм.