Хэд хэдэн судалгааны үр дүнг судалж үзээд эрдэмтэд илүүдэл жинтэй байх нь халдварт өвчин, тэр дундаа коронавирусийн халдвар авах, хүнд өвчлөх, нас барах эрсдэлийг асар ихээр нэмдэг болохыг тогтоожээ.
Английн эрүүл мэндийн байгууллагын судалгааны үр дүнг эргэн харахад хүмүүс жин нэмэх тусам ноцтой шалтгаанаар эмнэлэгт хандах нь ихэсдэг аж. Хоол тэжээл судлалын мэргэжилтэн Алисон Тедстөүний хэлснээр илүүдэл жин ийнхүү ноцтой өвчлөлүүдийн эрсдэлийг улам ихэсгэж байгаа нь цар тахлын хувьд ч ижил гэнэ. Тэрбээр “Жин хасах нь эрүүл мэндэд асар тустай. Тэр дундаа цар тахлаас сэргийлэх нэг арга болж ч магадгүй юм. Таргалалт өдгөө хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна” хэмээн хэлжээ.
Их Британи бол дэлхийн хамгийн их таргалалттай орнуудын нэг билээ. Тухайлбал, Их Британид гурван хүн тутмын хоёр нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа бий.
NHS-ийн гаргасан тооцоогоор биеийн жингийн индекс насанд хүрсэн хүний хувьд 25-30 бол илүүдэл жинтэй, 30-40 бол хэт таргалалттай хэмээн үздэг байна. Ийнхүү биеийн жингийн индексийг гаргахдаа биеийн эзлэхүүний нэг метр.кт-д ноогдох кг-ын хэмжээг тооцоолдог аж.
Мөн таргалалтыг хэмждэг өөр нэг арга бол бэлхүүсний тойрог юм. 94 см болон түүнээс дээш бэлхүүсний тойрогтой эрэгтэй хүн, 80 см-ээс дээш бэлхүүсний тойрогтой эмэгтэй хүнийг илүүдэл жинтэй, өвчинд өртөх эрсдэл өндөртэй хэмээн үздэг байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ