Стивен Сигал Буриадад газар авахыг санаархжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Стивен Сигал Буриадад газар авахыг санаархжээ

Стивен Сигал Буриадад газар авахыг санаархжээ

Холливудын нэрт жүжигчин, найруулагч Стивен Сигал Буриадад газар эзэмших сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. ОХУ болон Сибирийн иргэншлийг олж авсан Стивен Сигал Буриадад газар авахыг хүсч, “Алс Дорнодын га” гэх хөтөлбөрийг ихэд сонирхох болжээ. Тэрбээр долдугаар сарын 21-нд Байгаль нуурт ирж амрахдаа орон нутгийн ёс заншилтай танилцаж, мэдэхийг зорьсон аж. Стивен Сигел Б.Эрдэнэтуяа гэх монгол бүсгүйтэй гэр бүл болсон билээ.

“Алс Дорнодын га” хөтөлбөр эхэлснээс хойш Буриадад 2100 гаруй хүн газар авсан бол Байгаль нуур дагуу бүс нутагт 3200 хүн газар эзэмших болжээ. Газрыг голдуу орон сууцны барилга барих зориулалтаар эзэмших хүсэлт ирсэн аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 2018 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн зарлигаар Сибирийн хоёр бүс нутгийг Алс Дорнодын холбооны дүүрэгт шилжүүлжээ. Тухайн бүсэд Оросын иргэд газар эзэмших хүсэлт гаргаснаас 42 хоногийн дотор шийдвэр гарах бөгөөд эхний таван жилийн хугацаанд газрын татвараас чөлөөлөгдөх аж.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж