Сагсан бөмбөгийн спортын бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч Майкл Жорданы нэрийн пүүз болох Air Jordan 1 ирэх долоо хоногт дуудлага худалдаанд орох аж. Дуудлага худалдааны анхны үнийг 850 мянган ам.доллараар тогтоож, тус хос пүүз нь дэлхийн хамгийн өндөр үнэд хүрсэн пүүз болжээ.
Дуудлага худалдаанаас олсон орлогыг Майкл Жордан авах эсэх нь тодорхойгүй байна.
Энэхүү дуудлага худалдаанд орох 13.5 буюу 47.5 размерын Air Jordan 1 хос пүүзийг Майкл Жордан 1985 онд Итали улсын Триест хотод зохион байгуулагдсан үзүүлэх тоглолтын үеэр өмсч, гайхалтай тохолтыг гүйцэтгэж, самбар хагалж байжээ. Хамгийн сонирхолтой нь тэрхүү хагарсан самбараас үлдсэн шилний хэлтэрхийнүүд одоо ч тус гутлын зүүн талын уланд байгаа аж.
Долдугаар сарын 30-наас ирэх наймдугаар сарын 13 хүртэл зохион байгуулагдах дуудлага худалдаанд Air Jordan 1 пүүзнээс гадна Майкл Жорданы улирлын өмнөх тоглолтууддаа өмсч байсан 1984 оны Nike Air Ships, 1992 оны Барселонагийн олимпийн наадамд өмсч байсан Air Jordan 7 “Olympic” болон 1995 онд жижиг бэйсболын лигийн тэмцээнд өмсч байсан Air Jordan 10 PE зэрэг пүүзнүүд шинэ эзэнтэй болох нь ээ.
Саяхан "Форбс" сэтгүүлээс гаргасан судалгаагаар Майкл Жорданы хөрөнгийн үнэлгээ 1.6 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн баян тамирчин гэх алдраа хадгалжээ. Өмнө нь түүний хөрөнгө 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв.
Холбоотой мэдээ