АНУ- Мексикийн хилийн хашаа байгалийн хүчийг эсэргүүцэж чадсангүй. Өмнөд Техасын хил дээрх хашааны багагүй хэсэг нь Ханна шуурганд нуран унаж, Трампыг эсэргүүцэгчдийн шүүмжлэлийг улам дэвэргэжээ.
Хилийн хашаа салхинд нурж буй тухай бичлэг цахим орчинд цацагдаж, яг аль хэсгийн ямар хашаа нурсныг хэвлэл мэдээллийнхэн сонирхож эхэлсэн байна.
Tómala. El paso de Hanna derriba parte del muro fronterizo entre Texas y Tamaulipas.
Detalles: https://t.co/ywUo7Laj1I pic.twitter.com/70GnHiTNYJ
— Joaquín López-Dóriga (@lopezdoriga) July 26, 2020
Түүнээс гадна Трампыг эсэргүүцэгчид энэ боломжийг алдалгүй ам уралдуулан түүнийг муулцгаажээ.
Үүнээс өмнө өмнөд Техасын хил дээгүүр сэмхэн барьсан хашаа нь Рио Гранд голтой хэт ойрхон баригдсан бөгөөд үүнээс болж голын урсгалыг хааж байна хэмээн шүүмжлэл дагуулж байсан билээ. Харин тухайн үед Трамп дээрх асуудлыг аль болох чимээгүй өнгөрөөхийг хичээхийн хажуугаар хашаа барьсан ажилтантай цаашид өөр олон хашаа бариулах 1.7 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байжээ. Мөн нэгдүгээр сарын 29-нд хашаа дээрхтэй ижил байдлаар салхины ая даалгүй нурж, Эль Сентро хотын замыг хааж байсан билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ