БНХАУ-ын платформуудыг Энэтхэг хориглосны дараа Алибаба компанид ажилладаг байсан энэтхэг ажилтан гар утасны хэрэглээгээр дамжуулан худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Гүйцэтгэх захирал Жэк Магийн эсрэг гомдол гаргаж, шүүхэд дууджээ.
Жэк Маг Гүрүграм хотын дүүргийн шүүх Алибаба компанийн UC News, UC Browser хэмээх хоёр платформтой холбоотой хэргээр дуудсан байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр дээрх платформуудыг хөгжүүлсэн Алибабагийн UC Web-ийн ажилтан асан энэтхэг эр хайлтын систем дээр БНХАУ-д ичгэвтэр хэмээн үзсэн бараануудыг далдлах үйлчилгээ нь нийгэм болон улс төрийн шинжтэй худал мэдээлэл тараахад ашиглагдаж байсан хэмээн гомдол мэдүүлсэн байна.
Мөн гомдлоос харвал тус ажилтан Алибабагийн дээрх үйл ажиллагааг анзаарч, анхаарал хандуулсныхаа төлөө халагджээ. Тэрбээр 2017 оны аравдугаар сар болтол Гуруграм дахь UC Web оффисын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд Жэк Магаас 268 мянган ам.доллар нэхэмжилжээ.
UC платформуудаар цацагдсан худал мэдээллүүдээс жишээ татвал: 2017 онд 2000 рупиг хориглосон тухай, 2018 онд Энэтхэг, Пакистан хоёр дайн зарласан тухай сүртэй гарчигт мэдээллүүд аж. Тус мэдээллүүдийг нэг бүрчлэн шалгах боломжгүй ч аль нь ч үнэн биш билээ. Мөн нэхэмжлэгчийн мэдээлснээр тус платформууд энэтхэг болон англи хэлэнд Энэтхэг-Хятадын хил, Хятад, Энэтхэгийн дайн зэрэг үгсийг далдалдаг гэнэ.
Хэргийг хариуцсан шүүгч улмаар Жэк Ма болон Алибабагийн зарим удирдлагуудыг дараа долоо хоногт ирэх, эсвэл өмгөөлөгчөө илгээхийг шаарджээ. Харин Энэтхэг дэх UC оффисоос хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, компанийн үйл ажиллагаа Энэтхэгийн хуулийг зөрчөөгүй хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ