Ювентус Италид есөн жил дараалан ноёрхлоо тогтоов

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Ювентус Италид есөн жил дараалан ноёрхлоо тогтоов

Ювентус Италид есөн жил дараалан ноёрхлоо тогтоов

Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн 36-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. Энэхүү тойрогт тус лигийг тэргүүлэгч Кристиано Роналдо тэргүүтэй Ювентус багийнхан талбайдаа Сампдориа багийг хүлээн авч тоглолоо.

Хэрэв Ювентус энэ тоглолтод ялалт байгуулвал хоёр тойргийн өмнө лигтээ түрүүлэх болзлоо хангах байсан юм.

Үүнийгээ ч ухаарсан Маурицио Сарригаар удирдуулсан “хөгшин хатагтай” нар тоглолтыг эрчтэй эхлүүлсэн. Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 45+7 дахь минутанд К.Роналдо оруулж, Сериэ-А лигийн энэ улирлын 31 дэх гоолоо оруулав. Тоглолтын хоёр дахь гоол ч нэг их удсангүй. Хоёрдугаар үеийн 67 дахь минутад Федерико Бернардески гоолдож, Ювентус баг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж, сүүлийн есөн жил дараалан Сериэ-А лигт түрүүлж, Скудеттог хүртэх болзлоо хангав.

Ювентус баг Италийн хөлбөмбөгийн дээд лигт 36 дахь удаагаа түрүүллээ.

Кристиано Роналдо одоогийн байдлаар Сериэ-А лигт Ювентус багийн төлөө 31 гоол оруулж, 1952 онд Жон Хансений үзүүлж байсан амжилтыг давтжээ. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо хэдийгээр энэ улиралд 31 гоол оруулсан ч энэ нь Сериэ-А лигийн мэргэн бууч болоход хангалтгүй аж. Учир нь Лацио багийн довтлогч Чиро Иммобиле 36-р тойргийн хүрээнд Верона багийн эсрэг гурван гоол буюу хет-трик толилуулж Сериэ-А лигт 34 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэлжээ.

Ювентус багийн дасгалжуулагч Мауриццио Сарри дасгалжуулагчийн замналдаа ийнхүү хоёр дахь цомоо хүртлээ. Өдгөө 61 настай түүний хувьд өнгөрсөн жил Английн Челси багийн дасгалжуулан Европа лигт түрүүлэн анхны цомоо өргөж байсан юм.

Мауриццио Сарри Сериэ-А лигт түрүүлсэн хамгийн хөгшин дасгалжуулагч болжээ.

Италийн Сериэ-А лигийн хүснэгт 36-р тойргийн дараа:

  1. Ювентус – 83 оноо
  2. Интер Милан – 76 оноо
  3. Аталанта – 75 оноо
  4. Лацио – 75 оноо
  5. Рома – 64 оноо
  6. АС Милан – 60 оноо
  7. Наполи – 59 оноо
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж