Дональд Трампад 100 өдөр үлдлээ | News.MN

Дональд Трампад 100 өдөр үлдлээ

Дональд Трампад 100 өдөр үлдлээ

Дональд Трампад 100 өдөр үлдлээ

Флоридагийн Жексонвиллд болсон хурал, масктай холбоотой хэдэн сарын эргэлзээ, коронавирус зүгээр л алга болоод өгнө гэсэн таамаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахлын эсрэг хийж буй өөрийнх нь үйл ажиллагаануудыг олон нийт эсэргүүцэж, 100 өдрийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялах найдвар багасч байгааг ойлгон дээрх бүх тэнэглэлүүдээ зогсоожээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Цагаан ордонд дахин дөрвөн жил хэрхэн суух, эдийн засгийг хэрхэн бат бэх байгахыг л бодож байсан бол энэ долоо хоногоос цар тахалд анхаарал хандуулж эхлэв бололтой. Учир нь орон даяар хийх сонгуулийн сурталчилгааны ажил нь коронавирусээс болоод бүтэхгүйд хүрээд байгаа юм.

Тиймээс Трамп кампанит ажлаа гурван өөр аргаар явуулж үзэхээр шийджээ. Тухайлбал, тэрбээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөн өрнөж буй хотуудад хууль, хэв журам сахиулахыг эрчимтэй хичээх болсон бөгөөд орон сууцны тухай хууль үзэсгэлэнтэй, тайван тосгодыг сүйтгэнэ гэдгийг анхааруулж, Жо Байденаас мэдлэгээр илүү гэдгээ харуулахыг улам их хичээх болсон юм.

Трампын маскны тухай байр суурь гэнэт өөрчлөгдсөн нь онцгой анхаарал татсан билээ. “Эцэст нь тэрбээр ийнхүү маск зүүдэг болсноор Техас, Флорида, Жоржиа зэрэг халдварын тоо нэмэгдсээр буй мужуудын сонгогчид ч маск зүүж хэвшихийг уриалж байна. Энэ бол бусдынх нь хувьд маш таатай өөрчлөлт. Учир нь тэрбээр маск зүүхээс татгалзаж байснаараа бидний үзэж байсан хамгийн эргүү, тэнэг, утгагүй соёлын дайн үүсгэж, иргэдийг талцуулаад байсан юм. Харин өдгөө тэрбээр ийнхүү маск зүүж эхэлсэнд даган дуурайгчид нь ч гэсэн маск зүүж эхэлнэ гэсэн үг юм” хэмээн улс төр судлаач С.И. Капп бичжээ.

Мөн Трамп коронавирусийн талаар өдөр бүр мэдээлдгээ өнгөрсөн долоо хоногоос дахин үргэлжлүүлж эхэлсэн билээ. Гэвч тэрбээр энэ удаад Энтони Фаучи, Дебора Биркс зэрэг эрүүл мэндийн мэргэжилтнүүдгүйгээр мэдээлэх болсон байна. Долдугаар сарын 21-нд болсон эхний мэдээллийн дараа улс төрийн тоймч Фрида Гитис Трампыг шоглон “Цагаан ордны индэр дээр зогсоод үг хэлж байсан хүн хэн бэ? Тэр манай ерөнхийлөгчийг яагаа вэ? Бидний өнөөдөр харсан хүн бол өөрийнх нь үнэлгээ нуран унаж байгаагаас, дахин сунгуульдаа гутамшигтайгаар ялагдахаас үхтэлээ айсан нэр дэвшигч Трамп байлаа” хэмээн бичжээ.

Хүндхэн сонголтууд

Сургуулиудыг эргүүлэн нээх эсэх нь өнөөдөр АНУ-д төдийгүй олон улсад тулгараад буй хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг. Америкийн Педиатрийн Академийн шинэ ерөнхийлөгч Ли Бийрс “Ялангуяа бага насны сурагчдын хувьд хэдэн долоо хоног, хэдэн сар сургуульдаа явахгүй байх нь ирээдүйд тэдний боловсролд маш том хоцрогдол үүсгэх аюултай. Цахим хичээл бодит байдал дээр танхимын сургалтыг гүйцэхгүй байна” хэмээн ярьжээ.

Тэрбээр сургуулиудыг аюулгүйгээр эргүүлэн нээх нөөц бололцоо бий хэмээгээд, Трамп сургуулиудын санхүүжилтийг зогсооно гэснийг эсэргүүцэн “Нийтийн эрүүл мэндийн талаарх асуудал улс төрийн ашиг сонирхолтой уялдаад эхэлбэл хамгийн ихээр хохирох хүмүүс бол хүүхдүүд” хэмээн бичжээ.

Долдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Жексонвилл дэх бүгд найрамдахчуудын үндэсний чуулганы баярыг цуцалсан нь Трампад маш том цохилт болсон талаар Жулиан Зелизер “Трамп олны таашаалд нийцсэн том хэмжээний чуулган хуралдуулахыг хүсч байсан. Тэрбээр өөрийн засаглалын сүүлийн жилийг тэмдэглэж, амжилттай ажилласан гэдгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг асар их хүсч байсан. Гэвч Трамп цар тахлын өмнөх үе шиг загнах ямар ч боломжгүй болсныг хожуу ухаарч байна” хэмээн тайлбарлажээ.

Харин Вашингтон Пост сонинд “Трамп дэмжигчдэдээ маск зүүлгэхийг хүсч байвал энэ удаагийн сонгуулийн кампанит ажлаараа MAGA маск үйлдвэрлэн тараах хэрэгтэй болох нь” хэмээн бичсэн байна.

Трампын мэдлэг

Трамп Монтреалийн танин мэдэхүйн үнэлгээний шалгалтад орсноороо сайрхсан явдал нь мэргэжилтнүүдийг бухимдуулсан юм. Сэтгэлзүйч Пегги Дрекслерийн тайлбарласнаар уг шалгалт нь амьтны зураг хараад нэрлэх, цаг зурах зэрэг энгийн даалгавартай бөгөөд шалгуулагчийг танин мэдэхүйн хүнд эмгэгтэй эсэхийг тодорхойлох зорилготой, арван минутын маш хөнгөн шалгалт аж. Тэрбээр “Ийм шалгалт түүнийг нэгдсэн улсын Ерөнхийлөгч байх чадвартай гэж баталж чадахгүй. Тэр чадвараа өөрөө л батлах ёстой. Харин миний болон бусад олон америкчүүдийн бодлоор тэр чадахгүй байна” хэмээн ярьсан аж.

Ийнхүү танин мэдэхүйн шалгалт өгснөөрөө Трамп Жо Байдены сэтгэцийг эрүүл биш хэмээн олонд эргэлзээ төрүүлэх зорилготой байсан ч Байденыг дэмжигч Линколн төслийн нэг сурталчилгаанд Трамп стакантай усыг хоёр гараараа барин ууж байгааг харуулаад, тэр үнэхээр зүгээр үү? хэмээн асуусан ижил төрлийн дайралт хийжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-07-27 202.137.146.212

Shal hudal medeelel unuudur gekhed USA vaccine amjiltand hursenee zarlaad 3- dahi turshiltandaa orj huatad vaccine butelguidej bna.Iim baikhad Trump unalaa uy ?!

Avatar

ХЭХЭ 2020-07-27 66.181.188.171

АМЕРИКИЙН ДАХИН ОД БОЛГОЧИХООД ЯВЛАА ШҮҮ ХАХАХАХА

Avatar

Зочин 2020-07-27 203.91.115.47

z**l trump

Avatar

Зочин 2020-07-27 67.162.117.222

Буруу зөнөсөн шар сэмжилсэн гар удахгүй хусагдлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж