Д.Нямхүү: Франкфуртээс онгоцоор ирсэн 8 иргэнийг тусгаарласан

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Франкфуртээс онгоцоор ирсэн 8 иргэнийг тусгаарласан

Д.Нямхүү: Франкфуртээс онгоцоор ирсэн 8 иргэнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.


КОРОНАВИРУС БИТҮҮ, АГААРГҮЙ, ХАРАНХУЙ ОРЧИНД МАШ УДААН ХУГАЦААНД АМЬДАРЧ, 7-8 МЕТР ЗАЙД ХҮНД ХАЛДВАР ТАРААДАГ НЬ БАТЛАГДСАН

 ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

элхийн эрдэмтэд цар тахлыг хзягаарлахад эрт илрүүлэг, тусгаарлалт эрт үеийн эмчилгээг эхлүүлэх нь үр дүнтэй хэмээн үзэж байна. Үүнээс гадна хувь хүнд энгийн гурвалсан аргыг дадал болгох, тодруулбал гараа сайтар угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэргийг мөрдөх шаардлагатай байна. 17 оронд хийсэн 173 судалгаагаар амны хаалт коронавирусийн халдвараас 85-90 хувь хамгаална гэсэн бол нүүрний хаалт 78-80 хувь хамгаална гэжээ. 

Дэгдэлтийн эхэн үед амны хаалт зүүсэн 42 оронд коронавирусийн тархалт, өвчлөл нас баралт хамгийн бага түвшинд байгааг судалгаагаар нотолсон. Мөн сүүлийн үеийн судалгаагаар битүү агааргүй харанхуй орчинд коронавирус маш удаан хугацаанд амьдарч 7-8 метр зайд хүнд халдвар тараадаг нь батлагдсан. Тиймээс битүү газар болох шөнийн клуб, хүнсний худалдааны төв, мал нядалгааны газарт ариун цэврийг  дээд зэргээр сахих нь халдвараас хамгаална.

Монгол Улсын хувьд тусгаарлалтад өчигдөр гурван хүн орж, 209 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн бол 2351 хүн ажиглалтад байна. Үүн дотор 182 төрийн алба хаагч бий. Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 266 хүн эх орондоо ирсэн. Тусгаарлах арга хэмжээ авч байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 38 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.


ӨЧИГДӨР НИЙТ 264 ХҮНИЙ СОРЬЦОД КОРОНАВИРУС ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД БҮГД СӨРӨГ ГАРЛАА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр нийт 264 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Монгол Улсад батлагдсан нийт 288 тохиолдлоос 218 хүнийг эмчлэн эдгээж, дараа дараагийн хяналт руу шилжүүлсэн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 70 хүнээс 64 нь хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр өглөө 07.00 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирсэн. Үүнээс сэжигтэй дөрвөн хүнийг ХӨСҮТ-д, мөн дээрх хүмүүстэй хавьтал болсон гэж үзсэн дөрвөн хүнийг тусгаарласан бол үлдсэн хүмүүсийг ажиглах байруудад хуваарилсан. Бид дараагийн тусгай үүргийн онгоцоо хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байна. Нислэгийн тоог нэмсэн учраас ажиглах байрны хүрэлцээ болон ХӨСҮТ-ийн орны тоог нэмэх талаар судалж байна. Одоогийн байдлаар бид нэг сарын нөөцтэй байгаа ч хангалт удахгүй орж ирнэ.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, July 26, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж