Орост ургац нь сүйрч Израильд талхны үнэ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Орост ургац нь сүйрч Израильд талхны үнэ нэмэгдлээ

Фото: ISRA.com

Улсын хянаж байдаг талх, тарианы үнэ ойрын үед 3,55 хувиар нэмэгдэх гэж байгааг Израилийн TheMarker сайт энэ сарын 2-нд мэдээлсэн байв. Сайт мэдээллээ найдвартай эх сурвалжаас авсан гэлээ. Дэлхийн зах зээлд гурилын үнэ эрс өссөнөөс ийнхүү талх, гурилын үнэ өсч байгаа ажээ.
Орос, Казахстан, Хойд Европын орнуудад үр тарианы ургац сүйрчээ. Тариалангийн асар их талбай хэт халууны улмаас зүгээр л шатсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар долдугаар сард дэлхийн биржүүд дээр гурилын үнэ 30 хувиар өссөн учир Израиль талх, гурилын үнээ 10,38 хувиар нэмэгдүүлсэн байна.
Тус улсын Аж үйлдвэр, худалдааны яам улсын хяналтад байдаг талх тарианы үнийг тусгайгаар тооцоод үнийг 3,55 хувиар нэмэх болсон байна. Зохих бичиг баримтуудыг Сангийн яаманд явуулсан ба тэнд 21 хоногийн дотор тооцоо хийн шинэ үнийг тогтоох ажээ. Энэ нь зөвхөн хар, цагаан талх ба гурилан бүтээгдэхүүнийг хамрах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж