БНАСАУ-ын генералууд Кимийн хажууд гар буугаар гангарчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын генералууд Кимийн хажууд гар буугаар гангарчээ

БНАСАУ-ын генералууд Кимийн хажууд гар буугаар гангарчээ

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн цуст дайныг сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурснаар намжаасан билээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр (2020.7.26) гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсныг эргэн дурсч, генералуудынхаа хамт дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газарт зочилжээ.

Түүнчлэн тэрбээр Ням гаригт Хөдөлмөрийн намын төв хорооны удирдлагуудтайгаа ёслолын арга хэмжээ зохион байгуулж, тэдэнд “Бэктү” уулын нэрээр нэрлэгдсэн шинэхэн гар буунууд бэлэглэсэн байна. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагийн (KCNA) нийтэлсэн зурагт удирдагч Ким Жон Уныг тойрон зогссон генералууд бүгд гартаа гар буу барьсан харагдав. Түүнчлэн Ким Жон Ун “1950-аад онд хүнд хэцүү дайны дөлийн дунд хувьсгалын үнэлэшгүй сэтгэхүйг гарган эх орноо хамгаалагчдын гавьяа түүхэнд урт удаан хугацаанд тодрон гэрэлтэнэ” хэмээн мэдэгдсэнийг төв телевизээр дамжуулжээ.

Бэктү уул нь Солонгосын хойгийн хамгийн өндөр оргил бөгөөд тэдний төрсөн газар гэж тооцогддог. Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны тэргүүлсэн хүчин Бэктү ууланд байрлан, 1910-1945 оны хооронд тус хойгт хяналтаа тогтоосон Японы дарангуйллын эсрэг тэмцэж, тусгаар тогтнолоо олж авчээ. Кимийн гэр бүлийнхэн өөрсдийгөө “Бэктү цусныхан” гэж нэрлэдэг байна.

Хоёр Солонгосын удирдагчид 1953 оны долдугаар сарын 27-нд гал зогсоох гэрээ байгуулснаар тулааныг зогсоосон. Гэвч тэд одоо болтол энхийн гэрээ байгуулалгүй дайсагналцсан хэвээр байна. Энэ өдрийг Хойд Солонгос нь Ялалтын баяр болгон тэмдэглэдэг аж.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж