ХААН Банк шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

ХААН Банк шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

ХААН Банк шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2007 оноос эхлэн “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг уламжлал болгон жил бүрийн хавар зарлаж, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. Харин энэ жилийн хувьд дэлхий дахинд тархаад буй цар тахалтай холбоотойгоор ийнхүү намар зарлаж байна.

Сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор үеийнхнээ үлгэрлэн манлайлж буй, сурах хүсэл тэмүүлэл дүүрэн, нэгдүгээр курст элсэн орох шилдэг 60 сурагчийг Монгол орон даяар нээлттэй сонгон шалгаруулж, тэтгэлэг олгодог нь их, дээд сургуульд суралцах амьдралын томоохон гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүй эхлэх боломжийг нь бүрдүүлж өгч буй юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнөө жил ХААН Банк Сангаас 2020 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, 2020-2021 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курст элсэн суралцах эрхийн бичгээ авсан нийт 60 оюутныг 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх дүүргээс шалгаруулах бөгөөд сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгоно.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн сурагчид материалаа 2020 оны 7-р сарын 27-ны өдрөөс 8-р сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл орон нутгаас материалаа бүрдүүлэн өгөх бол өөрийн аймаг, суманд байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвүүдэд, хэрэв Улаанбаатар хотоос материалаа бүрдүүлэн өгөх бол ХААН Банк цамхагийн 1-p давхрын ресепшнд өгөх боломжтой. Мөн цахимаар ЭНД дарж анкет бөглөж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах 1800-1917 утсаар холбогдон авна уу.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет (ЭНД дарж татаж авна уу);
  2. Цээж зураг (3х4 хэмжээтэй);
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);
  4. Анги удирдсан багшийн тодорхойлолт (маягтын дагуу, Анкетын хавсралт-2, анги удирдсан багшийн гарын үсэг эсвэл багш тодорхойлсон гэдгийг нотлох и-мэйлээр баталгаажуулах);
  5. Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, сурлагын болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (зөвхөн сүүлийн 2 жилд гаргасан буюу 2018-2020 оны хичээлийн жилүүдэд гаргасан амжилтыг тооцно. Өргөмжлөлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй);
  6. “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр”, “Өнөөгийн эх орон минь миний нүдээр” (аль нэгийг бичнэ) сэдвийн хүрээнд компьютер эсвэл гараар (монгол хэлээр) цэвэр гаргацтай бичсэн 500-гаас доошгүй үгтэй эссэ бичлэг;
  7. Ам бүлийн тодорхойлолт (гэр бүлийн гишүүд тус бүрийн эрхэлж буй ажлыг тодорхой заах бөгөөд харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна);
  8. Өрхийн орлогын тодорхойлолт;
  9. Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг (үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачилга, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. Маягтын дагуу, Хавсралт-3, албан бланк, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна);

Сонгон шалгаруулалтыг тусгай комисс томилогдон 2 үе шаттайгаар явуулах бөгөөд 2020 оны 8-р сарын 27-ны өдөр шалгарсан 60 оюутны нэрсийг ХААН Банкны албан ёсны сошиал сувгууд, www.khanbank.com вэбсайт болон өдөр тутмын сонинд зарлах юм.

ХААН Банк Сан боловсролын салбарт бодитой хувьд нэмрээ оруулж, өнгөрсөн 13 жилийн хугацаанд оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 1,800 гаруй шилдэг оюутныг хамруулж 2 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж