Хамарын хийд орох замыг хэзээ нээх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Хамарын хийд орох замыг хэзээ нээх нь тодорхойгүй байна

Хамарын хийд орох замыг хэзээ нээх нь тодорхойгүй байна

Сайншандаас Хамарын хийд хүрэх авто зам эвдэрсэн тул өчигдөр /2020.06.26/ зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, замыг хаасан билээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Онгой байдлын газраас мэдээлж байгаагаар усархаг борооны улмаас гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрснийг засварлахаар ажиллаж байгаа аж. Харин хөдөлгөөнийг хэзээ нээх нь тодорхойгүй болохыг албаны хүмүүс хэлж байна.

Иймд иргэд:

  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
  • Аялж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Баталгаатай зам, гарцаар гарах болон хөдөлгөөний хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж