Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа качикоши хийлээ | News.MN

Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа качикоши хийлээ

Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа качикоши хийлээ

Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа качикоши хийлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2020.07.26/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн найм дахь өдөр Хакүхо Шоо Кагаяакитай тааран барилдсан бол озэки Асанояама Аойяаматай учраа таарав.

Ёкозүна Какүрюү Ананд гэмтлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон учир Хакүхо энэ удаагийн башёд барилдаж буй ганц Ёкозүна цолтой бөх болсон. Тэрбээр нагоя башёгийн найм дахь өдөр Кагаяакиг давж, найм дахь ялалтаа авсан бол Кагаяаки гурав давж, тав унасан үзүүлэлттэйгээр башёг үргэлжлүүлж байна.

Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа нэг ч уналгүйгээр качикоши хийлээ. Тэрбээр өмнө нь 49 качикоши хийхдээ 34-т нь тухайн башёдоо түрүүлж байжээ.

 

Харин Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй шинэхэн озэки Асанояама башёгийн найм дахь өдөр Аойяаматай тааран барилдаж, өрсөлдөгчөө давлаа. Асанояама башёг найман даваатай нэг ч унаагүй Хакүхогийн адилаар башёг тэргүүлж байна.

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр Нишикигитэй тааран барилдаж улмаар өрсөлдөгчөө давснаар долоон даваа нэг унаатай явж байгаа бол Тамаваши Мөнх-Оргил Токүшорюүтой тааран барилдаж ээлжит ялалтаа авч зургаа давж, хоёр унасан үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар Хакүхо, Асанояама нар найман даваатай, нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Шодай, Митакеүми, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар долоон даваа нэг унаатай удаалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УЖАЦ 2020-07-27 66.181.167.254

"качикоши " гэж ГАЦАЖ БАЙХААР 50% -ИЙН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ, ЭСВЭЛ 8 ДАВЛАА ГЭЭД БИЧИЖ БОЛОХГҮЙ ЮУ? МЭДРЭЛ ЭЭ?

Avatar

Зочин 2020-07-27 202.131.225.53

Жоохон сэтгэл хөдөлмөр гаргаад бичлэгээ монтажлаад гол барилдаантай хэсгийг тавилдаа.

Avatar

Зочин 2020-07-27 59.153.85.79

энэ юу ч хийсэн качин хошин амьтан болсон шүү дээ.юуг нь сонирхох вэ дэ.

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.17

Жирийн мань мэт биш алдарт аваргын хүү байж юу дутлаа гэж өөр улсын иргэн болдог байнаа.Одоо энэ нөхрийг сонирхохоо байсан.Ер нь Аса.г барилдахаа больсон цагаас хойш сумо үзэхээ байсан

Avatar

Зочин 2020-07-27 103.10.23.101

Тэр улсаас эхнэр авсан хүн тэнд амьдарах нь буруу зүүл биш

Avatar

Зочин 2020-07-27 103.229.120.224

muu japan

Avatar

Zochin 2020-07-27 202.126.88.68

Одоо энийг хүн үздэг юм уу, моодноос нэг мөсөн гарсан эд ш дээ

Avatar

Zochin 2020-07-27 202.126.88.32

Sonirholgui bolj

Avatar

Зочин 2020-07-27 139.5.217.114

Sain bna.uzuur turuugiin toloo zutgeerei.amjilt.

Avatar

иргэн 2020-07-27 124.158.88.13

сайн сайн, Ган-Эрдэнэ сайн байна, эргэж цолоо авах байх аа

Avatar

Зочин 2020-07-27 202.21.116.130

Мундаг залуу. Баргийн хүн зодог тайлах байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж