БНСУ: Covid-19-өөр өвдсөн гадаадын иргэд эмчилгээний зардал төлдөг болно | News.MN

БНСУ: Covid-19-өөр өвдсөн гадаадын иргэд эмчилгээний зардал төлдөг болно

COVID-19

БНСУ: Covid-19-өөр өвдсөн гадаадын иргэд эмчилгээний зардал төлдөг болно

БНСУ: Covid-19-өөр өвдсөн гадаадын иргэд эмчилгээний зардал төлдөг болно

БНСУ-ын Засгийн газар коронавирусийн халдвараар өвчилсөн гадаадын иргэдээр эмчилгээний зардлыг нь төлүүлэх шийдвэрийг Ням гариг (2020.07.26)-т гаргажээ. Өмнө нь тус улс нь халдвар авсан хүмүүсийг гадаад, дотоод ялгалгүйгээр эмчилж, зардлыг нь засгийн газар дааж байсан ба сүүлийн үед тус улсад импортлогдсон буюу гадаад орнуудаас зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир дээрх шийдвэрийг гаргасан байна.

Мөн гадаадад байгаа өөрийн иргэдийн эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал гаргажээ.

Үүнээс өмнө зөвхөн тусгаарлалтын журам зөрчсөн гадаадын иргэдээр эмчилгээнийх нь зардлыг төлүүлдэг болохоор хэлэлцэж байгаад тус улсад ирэхээсээ өмнө халдвар авснаа мэдэж байсан болон 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд халдвартай нь оношлогдсон гадаадын иргэдээс эмчилгээний төлбөр авахаар шийдвэрлэж байжээ. Гэхдээ дээрх журам цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгдөж болохыг албаны хүмүүс онцолжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж