Япон: Далайн усанд уусах чадвартай гялгар уут бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Япон: Далайн усанд уусах чадвартай гялгар уут бүтээжээ

Япон: Далайн усанд уусах чадвартай гялгар уут бүтээжээ

Сүүлийн жилүүдэд хуванцар хог хаягдал, тэр тусмаа далай тэнгисийн хог хаягдлын асуудал олон улсын хэмжээнд анхаарал татсан томоохон асуудлуудын нэг болоод байгаа билээ.

Японы “Mitsubishi Chemical”, тус улсын хамгийн том сав баглаа боодол үйлдвэрлэгч “Fukusuke Kogyo” компаниуд Гунма их сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран далайн усанд уусан алга болох чадвартай гялгар уут зохион бүтээсэн тухай NHK онцолжээ.

Бүтэц нь ердийн пластик уутнаас огт ялгагдахгүй бөгөөд гялгар уут гарган авсан гол орцонд чихрийн нишингэ ургамал агуулагддаг байна. Гэхдээ энэ уутыг үйлдвэрлэхэд дэвшилтэт техник шаардагддаг тул үнэ нь ердийн гялгар уутныхаас зургаа дахин их байх болно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Зохион бүтээгчдийн хэлж буйгаар ийм төрлийн уут нэг жилийн дотор далайн усанд бүрэн уусч алга болох бөгөөд “Mitsubishi Chemical” компанийн зүгээс энэхүү шинэ нээлт далай тэнгис, хүрээлэн буй орчин дахь хуванцар хог хаягдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Япон улс даяар энэ сарын 1-нээс эхлэн бүх жижиглэн худалааны дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа гялгар уут худалдан авах шинэ журмыг хэрэгжүүлж эхэлсэн ба өмнө нь тус улсад бүх дэлгүүр гялгар уут үнэгүй санал болгодог байсан юм. Харин гялгар уутанд үнэ тогтоосноор хог хаягдлыг бууруулахад тус болно хэмээн үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж