Стрессийн вакцин бүтээгджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Стрессийн вакцин бүтээгджээ

Фото: ISRA.com/AP

Сэтгэлийн хүнд дарамт дагуулах стрессээс салахын тулд сэтгэл зүйчид хандах хэрэггүй боллоо. Стрессийн эсрэг шинэ вакцин шууд л танд сайхан сэтгэлийг авчирна.
Уг эмийг Америкийн эрдэмтэд бүтээсэн ба тэд хүний санаа сэтгэлийг глюкокортикоидны  гормоны ялгаруулалтад нөлөөлөн засч болно гэж үзжээ.  Глюкокортикостероидын төвшинг бууруулснаар хүний сэтгэл санаанд нөлөөлөхөөс гадна стресстэй үеэр дахин сэргээгдэхгүйгээр мөхөх мэдрэлийн төгсгөлийг хамгаалж болно хэмээн тэд онцолсон байна.
Шинэ вакцины лабораторийн туршилт нь түүний 100 хувийн үр дүнг харуулжээ. Одоо удалгүй вакцины эмнэлгийн туршилтыг хийж эхлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж