АНУ дахь Хятадын өөр олон Консулын газрыг хааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

АНУ дахь Хятадын өөр олон Консулын газрыг хааж магадгүй

АНУ дахь Хятадын өөр олон Консулын газрыг хааж магадгүй

АНУ-ын Техас муж улсын Хьюстон хот дахь Хятадын Консулын газрыг өнгөрсөн долоо хоногт хаасан билээ. Тус улс дахь Хятадын өөр олон Консулын газрыг хааж магадгүй хэмээн АНУ-ын сенат Тед Круз мэдэгджээ. Тэрбээр өчигдөр орой (2020.7.26) “CBS News” телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо ийн мэдэгдсэн аж.

Түүний мэдээлснээр, Хьюстон дахь Хятадын Консулын газрыг хаах болсон нь оюуны өмчийн хулгай, тагнуулын үйл ажиллагаатай холбоотой юм байна. Түүнчлэн Хятадын талаас Тед Крузыг тус улсад нэвтрэхийг хориглон хилийн хориг тавьжээ.

АНУ, Хятадын харилцаа Хонгконгийн хямрал, Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан зэргээс шалтгаалан өдрөөс өдөрт муудсаар байна. Хьюстон дахь Хятадын Консулыг хаасны хариуд Ченгду дахь АНУ-ын Консулын газрыг мөн хаасан билээ.

Эх сурвалж: THE WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж