Малайзад Монголын бүртгэлтэй завийг саатуулжээ | News.MN

Малайзад Монголын бүртгэлтэй завийг саатуулжээ

Малайзад Монголын бүртгэлтэй завийг саатуулжээ

Малайзад Монголын бүртгэлтэй завийг саатуулжээ

Малайзын далай, тэнгисийг хянах газраас Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй завийг тус улсын өмнөд хэсгийн Жохор мужид зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийсэн шалтгаанаар саатуулжээ. Тус завийг Бямба гаригийн (2020.7.25) өдрийн 14:30 цагт саатуулж, жолоодож явсан Индонези улсын 31-41 насны дөрвөн иргэнийг баривчилсан байна. Тэрбээр тус завиар Сингапур руу хөлөг онгоцны сэлбэг хэрэгсэл тээвэрлэж явсан хэмээн мэдэгдсэн байна. Харин сэлбэг хүлээн авах компани нь Грек улсад төвтэй гэнэ.

Хөлгийн гишүүдийг Малайзын хуулийн дагуу гадаадын хөлгийг ашиглан зөвшөөрөлгүйгээр тус улсын усанд зорчсон хэрэгт буруутгаж байна.

Энэ оны наймдугаар сарын байдлаар 32 улсын нийт 336 хөлөг онгоц Монгол Улсын бүртгэлтэйгээр дэлхий даяар аялж байгааг албаныхан мэдээлсэн. Гэвч энэ мэтээр Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй хөлөг онгоц, завь бусад оронд хэрэг зөрчил гаргаж баривчлагдах нь цөөнгүй байна.

Эх сурвалж: STRAITS TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-07-27 202.9.46.236

Тэр олон завийг хэн хариуцаж чухам юу тээвэрлэдэг юм бэ. Монгол улсын завь гэж бас юу сэдээд унаваа. Хэний мэдлийн хөрөнгө вэ. Төмөр замаа бүрэн ашиглаж чадахгүй 70- 80 жил болчоод хэний зугаа цэнгэлд зориулсан завь, хэний хөрөнгөөр тэнд амьтан хүний ачаа зөөгөөд явж байдаг юм бэ. Төр засгийн өндөрлөгт эрүүл хүн байна уу. Үхсэнийх нь монголын усан онгоц хаа байгаа Малайзад байх вэ. Эрхэм гишүүд очиж зугаацдаг л байлгүй. Иргэдээ гуйлгачин болгочоод бас зугаалах усан онгоцоо хаа сайгүй бэлдчихжээ.

Avatar

Зочин 2020-07-27 202.21.108.6

Далайд гарцгүй улсыг далайд гарцтай улс орнууд ашиглаж юу ч хамаагүй зөөж байж мэдэх баримт бол энэ шүү дээ. Манайхан 90-д онд ховордсон амьтан болох халимыг агнахыг Японы лоббигоор зөвшөөрч гар өргөж байсан удаатай. Олон улсын харилцаа гэдэг ч ухаан шаардах тоглоом доо. Энэ удаад Малайзад саатуулагдсан онгоц бас л хоёр улсын хооронд үүсээд буй асуудалтай холбоотой л байгаа даа.

Avatar

Зочин 2020-07-27 103.212.119.101

Н Энхбаяр ерөнхийлөгч агсаны дүүгийн бизнес шүү дээ

Avatar

Зочин 2020-07-27 64.119.25.110

Монголын усан флот уу?

Avatar

ХЭХЭ 2020-07-27 66.181.188.171

МОНГОЛ УЛСЫН ДАЛБАА АШИГЛАСАН МӨНГИЙГ НАМБАРЫН ДҮҮ ЭНХТУЯА ШААСААР Л БАЙГАА ЮУ

Avatar

Зочин 2020-07-27 66.181.180.54

Харь гаригын өндөр хөгжсөн соёлд далайн дээрэмчид байдаг эсэхийг харь гариг судлалтай хамтарч ажил

Avatar

Зочин 2020-07-27 66.181.180.54

Орчин үед далайн дээрэмчидтэй тэмцэх хэцүү болсон.

Avatar

Сануулга 2020-07-27 202.179.26.44

Энэ малайз, хятад мэт жижиг улсууд ТЭНГЭРТ ТОМ НИРГҮҮЛНЭЭ удахгүй!!!!!!!!!!!!!!!! МОНГОЛ УЛС ТЭНГЭРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙДАГ ЮМ. Олон жил охид, хүүхнүүдийг алж, доромжилж, хордуулж …хийх хийхгүйг хийж, гутааж байна. Тэвчээрийн хязгаар 1 барагдвал, унтаж буй арсланг уурлуулах мэт МОНГОЛЧУУД ЭРСЛЭН БОСНО шүү! Түүхийг санаарай. МОнголчууд үргэлж цөөхүүл , үргэлж ялж байв. Монголчууд 1 босхоороо дэлхийгээр нь төвхнүүлдэг, захирдаг ард түмэн. Бид удаан тэвчиж, ТЭНГЭР удаан хүлээлгэхгүй байх шүү!

Avatar

ХАН 2020-07-27 202.55.183.178

Дуртай онгоцонд эрх өгөөд байдаг дуракууд больж болдоггүй юм уу. Монгол улсын нэр доошоо ороход нөлөөтэй байгааг ойлгохгүй байгаа юм уу. Мөнгөнд болоод эрхийг түгээгээд байдаг юм уу

Avatar

ХАН 2020-07-27 202.55.183.178

Саарал жагсаалтаас болоод PAYPal гүйлгээ ч авч чадахгүй байдалд байна

Avatar

Зочин 2020-07-27 64.119.17.56

Энэ одоо гатан эрдэнэ Саран авхайгийн усан онгоц биш байгаа да? Гатан маань Сингапурт усан онгоцтой, тэргээрээ тээвэр хийдэг гэсэн шдэ

Avatar

Зочин 2020-07-27 202.21.110.212

Зам тээврийн яамны далайн захиргаа гэж газар энэ асуудалд хариуцлага хүлээх ёстоЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж