Малайзын далай, тэнгисийг хянах газраас Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй завийг тус улсын өмнөд хэсгийн Жохор мужид зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийсэн шалтгаанаар саатуулжээ. Тус завийг Бямба гаригийн (2020.7.25) өдрийн 14:30 цагт саатуулж, жолоодож явсан Индонези улсын 31-41 насны дөрвөн иргэнийг баривчилсан байна. Тэрбээр тус завиар Сингапур руу хөлөг онгоцны сэлбэг хэрэгсэл тээвэрлэж явсан хэмээн мэдэгдсэн байна. Харин сэлбэг хүлээн авах компани нь Грек улсад төвтэй гэнэ.
Хөлгийн гишүүдийг Малайзын хуулийн дагуу гадаадын хөлгийг ашиглан зөвшөөрөлгүйгээр тус улсын усанд зорчсон хэрэгт буруутгаж байна.
Энэ оны наймдугаар сарын байдлаар 32 улсын нийт 336 хөлөг онгоц Монгол Улсын бүртгэлтэйгээр дэлхий даяар аялж байгааг албаныхан мэдээлсэн. Гэвч энэ мэтээр Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй хөлөг онгоц, завь бусад оронд хэрэг зөрчил гаргаж баривчлагдах нь цөөнгүй байна.
Эх сурвалж: STRAITS TIMES
Холбоотой мэдээ