Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VII.27-2020.VIII.02 | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VII.27-2020.VIII.02

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VII.27-2020.VIII.02

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VII.27-2020.VIII.02

Хонь

Энэ өдөр хэдийгээр зарим нэг санал зөрөлдөөн гарах ч хоёр талын зорилгоо хэлэлцэх, ижилхэн зорилго өөд амь бие, сэтгэл зүрхээ зориулах зэрэгт таарсан үр бүтээлтэй цаг хугацаа байх болно. Та заримдаа уран зөгнөлийн авьяасаа ашиглан аз жаргалтай мөчийг мэдэрч байхад гэмгүй. Ганцаараа амар тайван байх нам жим газар олох нь зүйтэй. Мөнгө олоход хялбар байх боловч зарцуулахдаа бодолтой хандах хэрэгтэй.

Үхэр

Шүүмжлэлтэй долоо хоног. Эрсдэл, ачаалал ихтэй ажил хийх нь аюултай. Өөрийн сул дорой, хий хоосон мөрөөдлөөс болж алдаа гарган, худалдаа наймаа, уран бүтээлийнхээ ашгийг алдана. Бүдүүлэг хүнтэй учирч маргаж магадгүй. Ийм тохиолдолд зүгээр орхиод явах нь таны сэтгэл санаанд тустай. Мөн бусадтай хамтран ажиллахдаа анхааралтай, хянуур байхыг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.

Ихэр

Эрч хүчтэй долоо хоног. Шинэ ажлын долоо хоног эхлэх үеэр энэ ордныхон жинхэнэ эрч хүчний ундарга мэт байх болно. Хэрэв ажлын үр дүн бүтээмжээ сайжруулах шаардлага гарвал багаараа хамтран шинэ санаа гаргаж шийдвэрлэх нь зүйтэй. Ажил хийхэд гарч болзошгүй сөрөг энергийг тэсвэрлэн, хүлээцтэй хандах нь зүйтэй. Мэдлэг, чадвараа зөв ашиглаж чадвал ажил дээр өсч дэвших боломж нээгдэнэ. Хувь тавилан чинь таны гарт байна.

Мэлхий

Эрүүл мэнддээ анхаарах долоо хоног. Ажлын долоо хоног эхлээд завгүй байх хэдий ч эрүүл мэндээ бэхжүүлж, хортой зуршлаасаа салах, шинэ горимд дасч эхлэхэд тохиромжтой. Та төрөлхийн эрүүл чийрэг байдаг ордын хүн боловч өдөр бүр спортоор хичээллэх хэдэн минут гаргаж байх хэрэтэй. Мөнгөнд хэт их анхаарал хандуулж, амьдралын бусад баяр баяслыг умартах хэрэггүй. Өөрийн эрүүл мэндээсээ мөнгө болон цаг хугацаагаа харамлах хэрэггүй.

Арслан

Зөрчилдөөнтэй долоо хоног. Өнөөдөр асуудлыг шийдэх ямар нэг алхам хийхгүй бол таны сэтгэл хөдлөл хэт ихэсч, нөхцөл байдал улам хурцдах болно. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өчүүхэн жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Од эрхэс таныг хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр харьцахгүй байхыг сануулж байна. Ажил хэргийн уулзалт, хурал цуглаанд сайтар бэлдэж, удирдлагууддаа төлөвлөгөөгөө нарийвчлан танилцуулах хэрэгтэй. Ингэж чадвал таны эхлүүлсэн ажил төсөөлснөөс чинь илүү амжилттай байна.

Охин

Хоёрдмол долоо хоног. Аливаа худалдаа наймааны ажиллагааг аз туршсан, эрсдэлтэй ч гэсэн амжилттай явуулж чадна. Таныг амжилт хүлээж байна. Оройд эрүүл мэнддээ анхаарч, хөнгөн шингэн байхыг хичээ. Зугаа цэнгэлээс татгалзаж, аль болох гэрээс гарах хэрэггүй. Сайхан зүүд зүүдлэх бөгөөд биелнэ. Хэрүүл маргаанд оролцох хэрэггүй. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байхыг анхаарч стресс бухимдлаас сэргийлээрэй.

Жинлүүр

Сорилтын долоо хоног. Энэ долоо хоногт од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй байх бөгөөд энэ нь танд томоохон сорилт болно. Аливаад эерэгээр хандах нь ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийлэх гол арга бөгөөд ялангуяа ажил төрөлдөө өөдрөгөөр хандахыг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээ байгуулах ажил тасалдаж, томоохон алдагдал хүлээх ба хууль эрх зүйтэй холбоотой асуудал төлөвлөснөөр болохгүй бололтой. Бизнесийн шинж төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол найдвартай хүмүүстэй түншлээрэй.

Хилэнц

Энэ долоо хоногт та ур чадвар шаардсан бүхий л төрлийн ажлыг гайхамшигтай хийснээр бусдаас магтаал сонсоно. Шинэ боломжууд хай. Хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт оролц. Ер бусын шинэ зан ааш, чадвараа нээнэ. Гэр бүл, хамаатан садны дунд баярт үйл явдал тохионо. Найз нөхдийн мөн чанар энэ үед танигдана. Санхүүгийн хувьд санаа зовох хэрэггүй. Харин эрүүл мэнддээ анхаараарай.

Нум

Хянуур байх долоо хоног. Ажил хэргийн зарим асуулдыг албан бус байдлаар шийдэж чадна. Таны бизнест түншүүдийн оруулах хөрөнгө оруулалтын асуудалд болгоомжтой ханд. Санаа зовоосон асуудлаа гэр бүл, найз нөхдөдөө хэлж, зөвлөлд. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч санасан хэмжээнд хүрэхгүй. Гэр бүлийн хосууд эв эеийг эрхэмлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхол, хөнгөн явдалтай учирна. Сэтгэл санааны байдлаас шалтгаалж бие тавгүйрхэх магадлалтай.

Матар

Шинэ долоо хоногийн эхний өдрүүд таагүй байх нь. Түгшүүр нэмэгдэж ирээдүйдээ санаа зовнино. Ажлын хамтрагчийн зүгээс дайралт ирж болзошгүй. Хамтрагчтайгаа харьцахдаа болгоомжтой бай. Ажил хэргийн шинэ өндөрлөгт гарахад төрөлхийн авьяас чадвар шаардагдана. Өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаар. Эдгээр өдрүүдэд биеэ сувилж, эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байна.

Хумх

Хуримтлагдсан ажил долоо хоногийн эхний хагасыг бүхэлд нь эзэлнэ. Эрэгтэйчүүд өөрийнхөө мэдрэхүйг шинж. Гомдлоо гээж, уучил. Ингэвэл та сэтгэлийн тогтвор, баяр баясгалан авах болно. Эмэгтэйчүүд хувийн асуудлаа шийдэх болно. Янз бүрийн амлалт, тангараг хэрэггүй, яриа зөвхөн харилцан бухимдалд хүргэнэ. Гэр бүлийн хосууд эв эеийг эрхэмлэх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох магадлалтай.

Загас

Хоёрдмол долоо хоног. Тантай уулзах хэн нэгэн таны бодолд хүчтэй нөлөө үзүүлнэ. Байгууллагадаа шилдэг нь бай. Заримынх нь хувьд гэр бүлийн харилцаа мухардалд орж магад. Та энэ байдлыг арилгахын тулд бүхнийг хийх хэрэгтэй. Зөөлөн, дуулгавартай бай. Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяр тэмдэглэх, эсвэл зочин хүлээж авах бололтой. Энэ нь танай гэр бүлийн дотоод уур амьсгалыг хэвийн болгоход гол үүрэг нөлөө үзүүлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж