Монголоор дамжих хийн хоолойн төсөл хоосон найдлага уу? | News.MN

Монголоор дамжих хийн хоолойн төсөл хоосон найдлага уу?

Монголоор дамжих хийн хоолойн төсөл хоосон найдлага уу?

Монголоор дамжих хийн хоолойн төсөл хоосон найдлага уу?

Манай орны хөгжил урд, хойд хоёр хөршөөс шууд хамааралтай. Хоёр их гүрнийг хооронд нь холбосон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлвэл Монгол Улсын эдийн засагт асар их ач холбогдолтой билээ. Өөрөөр хэлбэл газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж бидэнд бий.

Монгол Улсын хувьд БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын Засгийн газраас Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдтэй Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх чухал ач холбогдолтой юм.

Засгийн газар 2014 онд “Талын зам” төслийг санаачилсан. Уг төсөлд авто зам, төмөр зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугам барих замаар хоёр хөрш орныг дэд бүтцээр холбох, улмаар хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжин гурав дахь зах зээлд экспортын бүтээгдэхүүнээ гаргах зорилтуудыг тусгасан. Үүний дагуу хий хоолойн төсөл хэрэгжсэн тохиолдолд манай улс транзит төдийгүй хэрэглэгч орон болно. Цаашдаа байгалийн хий нь манай улсын хувьд эрчим хүчний хямд эх үүсвэр болох давуу талтай.

Хорь гаруй жилийн турш Оросоос Хятад руу хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай яригдсан бөгөөд өнгөрсөн онд төслийн эхлэл тавигдсан. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард Владивостокт болсон Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр, мөн ОХУ-ын төрийн тэргүүний манай оронд хийсэн айлчлалын явцад уг асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч Путин нар харилцан ойлголцолд хүрсний дараа яриа хэлэлцээ эрчимжиж эхлэв. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар ба Оросын “Газпром” компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь хийн хоолойн төслийн эхлэл болсон билээ.

Covid-19 халдварын улмаас үүдсэн хямралаас гарах гол арга зам нь авто зам, агаарын зам, хийн болон газрын тос дамжуулах хоолой зэрэг томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх явдал хэмээн эрдэмтэн, мэргэжилтнүүд онцолж байна.

Хийн хоолой барьсны эдийн засгийн үр ашгийн хувьд хий дамжуулсны төлбөр улсын төсөвт орж ирнэ. Элчин сайд асан Л.Хангайн ярьснаар, Украин улс 2018 онд Европ руу 86 тэрбум шоо метр хий дамжуулсныхаа төлбөрт жилд 3 тэрбум долларын орлого олсон бол Беларусь улс 1,6 тэрбумыг олжээ. Өдгөө тус хоолойгоор 50 тэрбум шоо метр хий дамжуулахаар төлөвлөж буйг тэрбээр саяхан болж өнгөрсөн Монгол, Хятадын эрдэмтэн мэргэжилтнүүдийн анхны цахим форумын үеэр дахин дурдсан юм.

Элчин сайд асан Л.Хангайн мэдээлснээр, ойрын үед Монголоор хийн хоолой дамжих төсөл хэрэгжих тухай яриа байхгүй байгаа аж.

Хэрвээ улс төрийн дээд түвшинд уг мега төслийг эхлүүлэх шийдвэр гарч, хийн хоолой барих ТЭЗҮ батлагдлаа гэж бодоход Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрах 1000 км урт хийн хоолойн барилга угсралтын ажлыг маш богино хугацаанд буюу 1.6-2 жилийн дотор барих боломжтой гэж хоёр тал үзэж байгаа аж. Учир нь 2158 км урт “Сибирийн хүч” хийн хоолойг байгаль цаг уурын маш хүнд нөхцөлд, намаг шалбаагтай, өндөр уул нуруудтай, мөнх цэвдэгтэй, хад асгатай, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд 5 жилийн хугацаанд барьжээ. Орос улсад барилга үйлдвэрлэлийн бааз нь ийн бэлэн төдийгүй хүчин чадлын илүүдэл байгаа учраас гэрээ хэлцэл хийгдсэн тохиолдолд ТЭЗҮ боловсруулахад 1.5-2 жил зарцуулна гэж тооцвол Монголоор дайрах хийн хоолой 2026-2027 онд ашиглалтад орох төлөвтэй байгаа аж.

Элчин сайд асан Л.Хангайн мэдээлснээр, хийн хоолой барих ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1300 гаруй хүн ажлын байртай болох тооцоог ОХУ-ын “Русиа петролиум” компани бүр 2000 онд хийжээ. Хийн салбар дахь нэг ажлын байр нь бусад салбарт 4-6 ажлын байр бий болгодгоос гадна хийн хоолой тавьснаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотуудын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломжтой юм байна.

Манайхаар дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхлэхгүй ч урагштай байгаа ажээ. Монголоор дайруулж Хятадад хий нийлүүлэх энэхүү төслийн ТЭЗҮ, судалгаа, шинжилгээний ажил эхэлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улс байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын багийг ҮАБЗ-ийн дэргэд байгуулсан. Түүнээс сарын өмнө буюу гуравдугаар сарын 27-нд “Газпром” компанийн тэргүүн А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа 2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, дээрх төслийг эхлүүлэх зөвшөөрөл авчээ.

Азийн хамгийн том зах зээл Хятадад хий нийлүүлэх тухай асуудлыг Орос бараг 10-аад жил ярьж, 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын үнэ бүхий хий нийлүүлэх гэрээтэй “Сибирийн хүч” нэртэй, 2156 км хоолойг дөрвөн жилийн дотор барьж, өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан.

Хий дамжуулах төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хийн хэрэглээг жилдээ хагас тэрбум шоо метр, яваандаа нэг тэрбум шоо метрт хүргэнэ гэж үздэг. Эхэндээ ахуйн хэрэглээнд яваандаа цахилгаан станц, хийгээр цэнэглэдэг машин хэрэглэдэг болбол тэрбум орчим болох аж. Монголын хамгийн том хэрэглэгч бол Улаанбаатар, Эрдэнэт хотууд бөгөөд хийн хэрэглээ нь утаанаас салах гол арга болохыг дэлхийн туршлага баталжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХААДЫН ҮЕД 2020-07-27 202.21.108.142

ХЯТАДУУД МАНАЙ УЛСЫГ НАЙМАА ХИЙЕ ГЭЭД Л ДУРГҮЙЦЭЭД ХЯТАДЫН ХАНА БАРЬЖ БАЙСНАА МАРТААГҮЙ БАЙМААР ЮМ

Avatar

уншигч 2020-07-27 59.153.85.124

Mongol hutagt baigaliin hiin ord oldson tuhai
neg hun yarisan hudlaa yum baih daa

Avatar

Зочин 2020-07-27 66.181.189.254

энэ хоолой ямарч хэрэггүй харин ч гай болно жонхуу муу н**ш хадамдаа монголыг зарах гэж байгаа тавьчихвал энэ хоолой монголын биш оросын өмч болно

Avatar

Лорд 2020-07-27 103.229.121.85

Монголоор дайруулж газын хоолой тавьбал их сайн л даа. Тэгэхдээ Орос Хятад хоёр элдвийн шалтаг хэлээд тавихгүй байх аа

Avatar

mongol 2020-07-27 64.119.20.19

Mongolchuud zalhuu bolohooroo zugeer suuj baigaad l baahan mungutei bolchih yam shig yam bodood bh yam ene tiim bish unegui yam gej ene horvood negch baihgui harin hir ih une urtguur ireh bol oo l gedeg mash chuhal bid ter une urtguu tootsoj chadah uu ugui yu end mash olon huchin zuil nuluulunu shuu ter tusmaa surug zuils mash olon bn

Avatar

zochin 2020-07-27 64.119.20.19

Ene zugeer l orosuudiin shilnii tsaanaas chiher doloolgoj baigaa uildel deer ni hyataduud ch mongoloor dairuulahiig neeh ih husehgui baigaa ted nar iim tusul tanaihaar dairuulj boloh yam orond ni yamar neg yam mongoloos husej baigaa jishee ni huuchin zuvlult holboot ulsiin mongoltoi haritsaj baisan tiim hariltsaa uuruur helbel ugnees garahgui duulgavartai bh bas hyataduud ch iim zuil husene ingeed oros hyatad hoer shanhain hamtiin niigemlegt elsehiig shaardana tegvel bid bariin amand orno

Avatar

Зочин 2020-07-27 202.9.40.57

Оросууд хэзээ ч хэлсэндээ хүрдэггүй шүү дээ. Сталин орос хүн бн бол өдийд маниус хятдын нэг муж л бгаа

Avatar

Уншигч 2020-07-27 139.5.216.180

Хоёр хөрш чинь аль хэдийн монголоор дайруулахгүй гээд тохирчихсон юм гээ биз дээ одоо тэгээд юу яриад шоудаад байна даа

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-27 66.181.186.21

Элчин сайд асан Л.Хангай болон news.mn маш дутуу мэдээлэлтэй байна. Оросын мэдээ, ГАЗПРОМ-ын цахим мэдээг сайн хараачээ. Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн ажил төлөвлөгөөнийхээ дагуу явж байна. Энэ оны 9 сард ГАЗПРОМ нь Монголд төлөөлөгчийнхээ газрыг байгууллахаар ажиллаж байна. Маш том төсөл учраас бэлтгэл ажил гээд нүр их юм байгаа биз. Хамгийн гол нь, энэ ажлыг албан ёсоор эхлүүлэх зөвшөөрлийг энэ оны 3 сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ГАЗПРОМ-д өгсөн. Энэ бол ХООСОН НАЙДЛАГА биш.

Avatar

Зочин 2020-07-27 64.119.25.14

You have a Dream

Avatar

Зочин 2020-07-27 202.126.88.235

Hangai harin ih nuruutai yum yariad baigaa. Asuudald ovoo boditoi handdag hvn shig.

Avatar

Зочин 2020-07-27 66.181.170.73

Шилний цаанаас чихэр долоолгож байгаад ШХАБ гэж хавханд оруулж манай улсыг орос хятад өөрсдийн утсан хүүхэлдэй болгох санаархал шүү дээ. Гол зорилго нь Монгол орныг гуравдагч хөршийн бодлогыг үгүй хийж АНУ тэргүүтэй барууны улсуудаас тусгаарлаж хуучин шиг өөрсдийн боол болгох арга. энэ хоолой угаасаа хэрэггүй. украйн хөгжих нь битий хэл газар нутгаа гурав дөрөв тасдууллаа. ирэх жил ерөнхийлөгчийн сонгуулиар женхогоосс салах цаг нь болж.

Avatar

ССибири 2020-07-27 64.119.27.248

Lenta.ru нь "Газпром" -ын удирдлагад хандсан бөгөөд Газпромын Чаяндинскийн газрын тос, хийн конденсатын талбайн (ChNGKM, эсвэл Chayanda) боловсруулах ажлыг хариуцсан охин Газпром Добыча Ноябрьскийн ажилтнууд бэлтгэсэн компанийн дотоод тайланг гаргасан байна. Хятад руу нийлүүлэх хийн. Энэхүү баримт бичгүүд нь талбайн бүтээн байгуулалтад олон зөрчил, "Газпром", "Газпром" Добы Ноябрьскийн удирдлагаас зугтаж, ивээн тэтгэж, Сибирийн эрчим хүчний нөөцийн эх үүсвэр болох талбайн бүтээн байгуулалттай

Avatar

Хаха 2020-07-27 202.21.108.142

ЭЛЭНЦГИЙН СИБИРИЙН ХҮЧ

Avatar

Сибирийн хүч 2020-07-27 64.119.27.248

Төрийн өмчит "Газпром" компанийн гол төсөл нь асар их асуудалтай тулгараад байна: Оросын хамгийн том ордуудын нэг болох Чаяндинскийн хийн үйлдвэрлэлийн хэмжээ Сибирийн хийн хоолойг дүүргэхэд хангалттай биш байж магадгүй юм. Энэ нь Орос, Хятад улсын 30 жилийн хугацаатай хий нийлүүлэх гэрээг цуцална гэж заналхийлж байгаа бөгөөд Газпром нь 1.5 их наяд гаруй рубль алдах эрсдэлтэй. Энэ нь геологийн эрэл хайгуулын ажлыг яаравчлах, компанийн удирдлагуудын санаатай хайхрамжгүй байдалаас үүдэлтэй.

Avatar

МАШ ЧУХАЛ 2020-07-27 202.126.89.214

Энэ хийн хоолой бол уг нь Монголоор дайрвал маш хэрэгтэй. Гэхдээ Оросууд горьдлого төрүүлж байгаад тавихгүй л болов уу, Газпромын байгаа байдал тун муу байгаа. Оросын хариуцлагагүйнөхдүүд ордуудын нөөцийг буруу тооцоолсноос Сил сибирь-1-ээр явах хий ч дутаад байна, Хятадад гэрээний алданги төлөхөөр байна гээд. Орост шуугиж байна. Жндээс харж болно. https://m.lenta.ru/articles/2020/05/28/the_power_of_lies/

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.74

Сайхан хийнд нь холбогдоод аваад эхэл, дараа нь бензин дизел шиг нэг талын зуун хувийн хамааралтай болно доо. Олсон хэдийгээ хойш нь өгөөд дуусна, шаантажлуулад, транзит орны жишээ бна.

Avatar

Зочин 2020-07-27 202.126.89.115

ОХУ-тай харилцаагаа сэргээх цаг болсон. Хершуудын тэнцвэрт харьцаа 80:20 болчихоод байгаа нь харин чтусгаар тогтнолын баталгаа болно. Оросууд найдвартай, егеемер , боловсролтой хумуус шуу. Манай тархи угаагчид одоо зогс!!!

Avatar

Зочин 2020-07-27 103.229.123.250

ХАРИЛЦАА СЭРГЭЭНЭ ГЭЖ ЯАГ ЯАХЫГ ХЭЛЭЭД БАЙНА?

Avatar

ХИЙ ХООЛОЙ БАРИАД ЭДИЙН ЗАСГИЙН АШИГ БАЙДАГ ЮМ 2020-07-27 202.21.108.142

ЗАХ ЗЭЭ ЛИЙН ҮЕД ОРОСТОЙ ЯМАР НАЙМАА БАЙХАВ ДЭЭ БАС САНКЦИНД БАЙГАА ЭДИЙН ӨСӨЛТ ГАНЦ ХИЙ БЕНЗИН ГЭЭД ЭНЭ ТЭГЭЭД НАЙМАА ЮУ

Avatar

Зочин 2020-07-27 64.119.25.110

Дараагийн сонгууль хүртэл энэ асуудал намжина. Ирэх жил Женко сонгуулийн өмнө энэ асуудлыг нэг сөхөх байх тэгээд 2024 он хүртэл унтана

Avatar

Хатанбаатар /Богд/Бавуужав /Ширнэн жонон/ 2020-07-27 64.119.25.14

1-д Хангөй ах дандаа пантаазлахаа боль !!!
2.Хятад эцсийн хэрэглэгч худалдан авагч
Хятад шийднэ
3 Орос 80 аад онуудад асар хөрөнгө зарж брсн
БАМ төмөр зам одоо хүртэл бүрэн ашигаа өгөөгүй барьсан хүмүүс нь ядуу ран тэвчээрээ бараад
Одоо Комсомльск на Амуре
Хабаровск жагсаал хийгээд бж бн
In finally Энэ төсөл хэзээ нэгэн цагт хэрэгжлээ гэхэд !!!!
жижиг Монгол Тусгаар тогтнолоо Алдана !
яагаад гэдгийг Туухээс олж унш
Сайд боловч эргүү минь

Avatar

Зочин 2020-07-27 24.15.5.204

Good job thx

Avatar

Зочин 2020-07-27 43.228.131.120

Орос Хятад улс хоорондын худалдааны асуудал, Монголоор транзит хийх тухай юм бишүү. Энд Улаанбаатар, Эрдэнэтийн шатдаг хийн хэрэглээний хэмжээ наад том төслийн дэргэд тун өчүүхэн болохоор манайд нийлүүлэх гэж дэд бүтэц хийхгүй, мөн манай хүсэл нөлөөлөх үгүй гэдгийг ойлгомоор юм.

Avatar

Зочин 2020-07-27 103.229.123.250

Манай хүслийг угаасаа хэн асуусан юм.Хятад ахдаа богино замаар хий нийлүүлэх хүсэлтэй.Тэр хоолой чинь манай өмч биш.Оросууд өмчөө хамгаална гээд дуртайгаа хийвэл яах вэ гээд байна.Украиныг нухаж байхад хэн ч юу ч гэж чадахгүй л байна.УБ,Эрдэнэтийн жижигхэн хэрэглээг ид ачааллын үед таслана,эсвэл үнээ 2 х нэмнэ гэвэл яах вэ.Сониноос украин дээгүүр яваа хоолой Нафта газ украины өмч.ямар нэмэргүй хүссэнээ л хийж байгаа биз.

Avatar

Зочин 2020-07-27 103.229.123.250

АХ ДҮҮ УКРАИНЫГАА ӨВӨЛ БОЛГОН ГААЗЫГ НЬ БООЖ ДАРАМТЛААД СҮҮЛД НЬ НУТГААС НЬ ДЭЭРЭМДЭЭД САЛЦГААСАН ДАА.ОЮУ ТОЛГОЙ ГЭЭЛ ХАРААЦГААГААД БАЙНА.ТЭРНЭЭСЭЭ АШИГТАЙ САЙН ГЭРЭЭ ХИЙЖ ЧАДАХ УУ? ОРОСУУД ОЮУ ТОЛГОЙ ШИГ ХАРААЛГААД СУУХГҮЙ ШҮҮ.СИ АХТАЙГАА ҮГСЭЖ БАЙГААД ДОР НЬ НУХАХ БАЙХ ШҮҮ. УЦС БАРИУЛАХГҮЙ ГЭЭД АХРУУГАА УТАСДААД Л ЗОГСООЛГОЖ ЧАДААД БАЙНА ЛЭЭ МАРТААГҮЙ БИЗДЭЭ.

Avatar

Зочин 2020-07-27 202.21.108.142

ҮНЭН

Avatar

Зочин 2020-07-27 72.136.64.37

Монголчууд минь, ажил хөдөлмөр хийхгүйгээр мөнгө олох гэсэн энэ тэнэг сэтгэлгээнээсээ одоо салах хэрэгтэй. Монголыг Оросууд эсвэл Хятадууд хөгжүүлэх үүрэгтэй биш. Гол хэрэглэгч болох БНХАУ нь энэ яриад байгаа байгалийн хийг авна гээгүй байхад л хоосон тооцоо гаргаад л, хоорондоо хэрэлдээд л . . . Энэ хийн хоолой баригдахгүй. Яагаад гэвэл энэ хоолойгоор түгээх хий Хятадад хэрэггүй. БНХАУ өөрийн хийн салбарт илүү их хөрөнгө оруулна. Өвөр Монголд гэхэд л хоёр том орд байна.

Avatar

Зочин 2020-07-27 202.179.21.236

za tiim shu dee. Manaih yaj bn!!! Manaih dotooddoo trollebus avtobus hiij chadna. Getel MAN-n zasagyn gazar hyatadaas avtobus avna geed l….. MAN baiigaa ene uyed ene uls hogjih naidlaga bn uu???!! 1990 ond bi 18tai blaa odoo 50 hurlee. USA-d surch odoo hudaldaa hiij bn. Ene uls torchid chuham MAN gai bolj bn daa.

Avatar

Зочин 2020-07-27 202.55.188.91

Маанагаа тэр тролейбус чинь х***а тэхүү. Монголд ядаж шил, хуванцрын үйлдвэр ч байхгүй шдээ. Тролейбус автобус үйлдвэрлэсэн гэдэгт хөөрхий одоо хүртэл итгээстэй

Avatar

Зочин 2020-07-27 202.55.188.88

ОРОСУУДЫН ЗҮЙР ҮГЭНД ҮНЭГҮЙ БЯСЛАГ ХАВХАНД Л БАЙДАГ ГЭДЭГ БАЙХ АА. ОРОСУУД ЗҮВ ЗҮГЭЭР МОНГОЛООР ДАЙРУУЛАХГҮЙ Л БОЛОВ УУ? АЯГҮЙ БОЛ ШХАБ-Д ЭЛСЭХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР ДАЙРУУЛНА Л ГЭСЭН БАЙГАА.

Avatar

Зочин 2020-07-27 107.77.224.235

Oros Hyatadiin hurungu oruulalt mongold neeh chuhal bish . Turuuchiin tumur zam ni barag gai bolj bna

Avatar

Bathurel 2020-07-27 122.201.24.77

Hooloi barih ni yoforhoi um bish uu orsyyd erhuu,byriad chita myjyydaad ded butsiin ajlyyd ehelsen bga derees ni orsyyd als dornoodiin myjyyd aa hiigeer hangah tolovlogoonii dagyu ajlyyd ni yavagdsj bga

Avatar

Зочин 2020-07-27 203.91.115.55

АН-ы энэ хятад сайтыг хаагаач ээ. дандаа үймүүлж хор хутгана. тарвага хор хутгадаг гэсэн

Avatar

Хошигруулалтад итгэдэг хоосон толгойнууд 2020-07-27 202.9.40.155

Олон ааштай авгай шиг зантай авилгад нугасгуй Монголын ардчлагчдыг Украинчуудаас дор барьцгуй гэж 2 херш яс махандаа мэдэрсэн учир 4 жил гуйхад МУ-д наанаа инээж цаанаа дургуй бна. АНУ,, Японы уяны гелег хэмээн манийг уздэг Хятад бур нуур егехгуй ирсэн. Тусгаарлалтын тогтнолоороо танграгласан нехцелд нааштай хандаж магад.Хятад. Угуй бол ОХУ яаж ч чадахгуй… Алаагуй баавгайн арьс гэдэг шиг хар Массын тархи угааж худал сугсэлзэхийн ОРОНд 30 тэрбум доллары еренд улсаа алдчихгуй авч улдээч

Avatar

зочин 2020-07-27 66.181.161.84

Одоо улсаа төлөөлж гэрээнд гарын үсэгээ зурах зоригтой аавын хүү олдох юм уу ? . Гэрээнд гарын үсгээ зурсан этгээд Баярцогтын араас явнаа л гэсэн үг шд.

Avatar

Bathurel 2020-07-27 122.201.24.77

Hiin hooloi bol Mongold ur shgaa ogno uu l gehees neg ih aldaad bhgui yamar bayalgaa unegui ogoj bga bish dsmjin onhorch bga yolbor avna ter ni ylsiin tosovt orno teruugeeree ard yumen hurteh estoi

Avatar

зочин 2020-07-27 66.181.161.84

Хүн нь ( гарын үсэг нь ) байвал хэрэг нь олдноо за . Оросуудад давуу байдал олгосон ,, гээд л ял өгнө… Хэн үгүй гэхийн ? .

Avatar

Зочин 2020-07-27 24.15.5.204

Mudak min tomor zam hin hooloitochin yag adilan

Avatar

Зочин 2020-07-27 202.21.107.75

Энэ нэг хоолойгоо 2 ах хажуу хавиргаар гаргахаар боллоо гээд гар хөлийн үсэг зуралцаад байсан уу үгүй юу. Монгол улс нар салхины юм яриад хийгээд байсан юу болов.

Avatar

Зочин 2020-07-27 192.82.66.101

энэ хоолой тийм ч хэрэгтэй биш

Avatar

Зочин 2020-07-27 43.242.242.59

Энэ төсөл хэрэгжээсэй билээ дээ. Дотоодын хорлон сүйтгэгч нар энэ төслийг эсэргүүцээд янз бүрийн мэдэгдэл, хов жив болгоод хаячихвий дээ. Манай улс төрчид, улс төрийн нам 1-рт намынхаа эрх ашгийг бодоод улс орны эрх ашгийг хөсөр хаядаг. Тэгээд монгол улс, иргэд нь хохирч үлдсэн жишээ их бий.

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.84

ГАЗПРОМ нь үнэхээр бизнесийн компани байсан бол хамаа алгаа , Нэг байтугай арван хоолой татсан ч татгалзах зүйлгүй …
Дайран өнгөрсөн улс болгондоо хэрүүл тэмцэл , заримнд нь бүр дайн өдөөж байдаг муухай компани …
Цэвэр бизнэсийн компани болсон цагт нь л юм ярисан нь дээр байх өө ..

Avatar

Зочин 2020-07-27 202.9.46.252

Энэ бол Монгол, ОХУ, Хятадын аль алины эрх ашигт нийцсэн том төсөл. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ. Жилдээ тэрбум гаруй доллар дамжин өнгөрүүлсний шанд хүртчихээд мянга мянган монгол хүн ажлын байртай болчох энэ ажлыг эсэргүүцээд олон долоон юм донгосоод байгаа нөхөд бол Монголын дайснууд тул тагнуулын байгууллага сайн ажиллаж хараа хяналтандаа авах хэрэгтэй, Хайртай Монгол орноо мандуулъя! Монгол ялна!

Avatar

zochin 2020-07-27 64.119.20.19

chi ch dee uneheer hooson tolgoi ugluu bosood irehed tal duuren maltai tavag duuren hooltoi bolson baidag mongol ulgert itgegchdiin l neg bn orosuudiin uursdiinh ni helsneer unegui byaslag hulganii l havhand baidag end mash olon asuudal baidag yam

Avatar

иргэн 2020-07-27 43.228.130.60

соц үед оросын спортлото гэдэг тоглоом байсан. Түүнийг оросууд салаавч гэдэг байлаав энэ хийн хоолой бол гүрьдлого төрүүлсэн манайд үзүүлж буй салаавч гэдгийг манай улс төрчид ойлглх юмдаа

Avatar

Чукча дурак 2020-07-27 202.179.24.14

Бүх юм гэрээг яаж хийхээс хамаарна. Оросууд буриадуудтайгаа харин Монголд олигтой хандаж ирсэн түүх байхгүй.Утааг бол цахилгаан станцууд үүсгэдэггүй гэр хороолол машин үүсгэдэг.

Avatar

Зоч 2020-07-27 66.181.161.33

Өөрсдийгөө хавханд хийх замаа хайж байна аа.. Энэ тухай ярих бичих тутам хүмүүсийн хорхой нь гозгоноод л.. Үнэгүй бяслаг хавханд л… Украйны дайн өөрсдөөс нь болсон гэвэл үлгэр.. Хийн хоолойноос болж хэдэн 10жил болно доо.. Одоогийн байдлаар албан бус тооцоогоор зуу гаруй мянган хүн үрэгдээд байна.. Гэхдээ энэ улс өөрийгөө хамгаалах армийн хүчин чадалтай юм шүү!!!

Avatar

зочин 2020-07-27 66.181.168.8

бөмбөгдөнө, цэрэг ороод ирнэ ч гэх шиг, бохирдсон тогооны үлгэр шиг юм ярих юм. Ихэнх улсын үндсэн хуульд иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар цэргийн хүч ашиглаж болох заалт байдаг. Тэглээ гээд хэн хэнийг булаан эзлээд байна. Олон улсын эрх зүй, гэрээ хэлцэл, НҮБ-ын конвенци гэж байна. Орос, Хятад 2 зөвшөөрбөл хоолой тавих хэрэгтэй манай хэрэглэх хий Хятадынхаас хэд дахин бага болохоор дамжуулсны төлбөрөөс үнэгүй хий ашиглах, эсхүл ашигтай ажиллах магадлалтай байж болох юм.

Avatar

zochin 2020-07-27 59.153.85.101

Irak, Libia, Syria, Panama, Ukrainy Krym geeg zondoo bombogdson tegeed tsereg oruulj ezelsen jishee bna, ter NUB chini haana bsn yum, haaya neg medee uzej bai

Avatar

burahad bas uchir bii shuu.. 2020-07-27 202.55.191.130

hen tegeed bombogdson yum be malaa naaf ulsiig chin. irak siri livi amerikuud l bombogdoj bsan daa. ukirain kremiig hen ch bombogdoogui shuu..

Avatar

Зочин 2020-07-27 202.179.21.236

TOM GUREN s****a JIJIG ULS BOLGOOMJTOI L BAI!!!

Avatar

зочин 2020-07-27 66.181.161.12

Орос хятад 2 Монголыг хөгжүүлэх дургүй шүү дээ. Ухаан төгөлдөр,чадварлаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэрэгтэй. Цонхны цаанаас чихэр долоолгоно гэдэг үлгэр явж л байх юм. Өөрсдөө байгаа хийгээ бага ч гэсэн ашиглаж сурвал яасын.

Avatar

jbjbd 2020-07-27 202.9.40.87

xunees ym goridoj baixaar ooriinxoo avdariig sain ux

Avatar

Зочин 2020-07-27 24.15.5.204

Good job

Avatar

Зочин 2020-07-27 202.9.46.98

Бүтээгдхүүний гол худалдан авагч урд хөрш маань Монголоор дамжих хийн хоолойн талаар ганц үг ганхийхгүй бгамда, тэгэхээр энэ төсөл бол одоохондоо цаасан дээр бга төсөл л гэж ойлгох хэрэгтэй ! Түүнээс гадна Хятадууд юу гэж олон жилийн өш хорсол зангидаж явдаг гол өрсөлдөгчидийнхөө нэгний бүтээгдхүүнийг худалдан авч санхүүгийн хувьд дэмжих вэ дэ ! Сибирын хүч нэг төсөл хэрэгжихэд бараг 15 жил зарцуулсан бх ! Хятадууд Оросын хийг худалдан авахын тулд Оросын сансарын технологоор сольсон гэдэг бх шүү

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.1

тэнэг юмуу чи

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.104

Огт ярихаа байчих. Энэ бол геополитикийн хувьд том өгөөш, Москвагаас манайд тавих шинэ төрлийн занга. Уг нь Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар тавьчихвал юун хийн хоолой байтугай л юм болно л доо. Энд нэг гаргалгааг тухайлъя. Хүний машинд дайгдаж төв орох өөрийн үхэр тэргээр түлээгээ авах хоёрт хэр ялгаа байдаг вэ? Одоохондоо Москва монголын дотоод хэрэгт гүн хутгалдахад УБТЗ ХНН том занга нь болж байгаа. Энэ нийгэмлэгийн ердөө нэг хувийг бид нэмж авхад л хөгжлийн гарц нээгдэх гээд байна

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.104

Харин Москвад тийм сонирхол алга. Путин шийдвэр гаргах эрхгүй Эрдэнэтийн 49 хувиас ядах юмгүй татгалзаж, харин монголын төмөр замын бүх хэргийг атгандаа байлгахад ХНН-н 50 хувь амин чухал үүрэгтэй гэж үзэж байна. Отгонбилгийн үед монголчууд Эрдэнэтийн 1 хувийг өөртөө чангаагаад авчирсан юм шүү дээ. Харин Раашийн үед төмөр замын хувьцааг мөн ийм байдлаар шийдэх бүрэн боломж байсан ч тэр хүүдий Баттулгын адил гадны нохой байх замыг өөртөө сонгосон хэрэг. Үүний балаг нь одоо бидний өмнө хөгжлийн ту

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.104

ш**, Москвагийнхны тодруулан хэлбэл Путины бидний хүзүүн дээр тавьсан сахлын хутганы ир болж байна. Сахлыг чинь авч өгнө гэж наалинхайтан аашлах мөртөө ирийг нь яг гүрээний судсан дээр тааруулангаа "ойр зуур"-ын ажил хэрэг ярилцах санал тавих аж. Умдагны үсийг маань авч өгөх буянт үйлсээ шагшингаа төмсийг маань нямбай гэгч нь базан аваа өгөөг сануулах аж. Ийм "янаг" дайсанг чинь одоо яадаг хэрэг байна даа, байз?

Avatar

нэр төр 2020-07-27 49.0.140.26

ҮНЭН ШҮҮ

Avatar

Зочин 2020-07-27 59.153.112.61

МАН & Хүрэлсүх ййн шоу 2 гол ажил дээр төвлөрсөн. Энэ ажил эхэлтэл мөн олон асуудал шийдвэр саад тотгортой тулна. Дараагийх нь нефть. Усгүй газар нефтийн үйлдвэр барина л гээд сонгуулийн шоу болгочихсон. 250 тэрбумыг аваачаад булаад хаячихсан яах гэж байгаа юм чөтгөр л мэдэх байх

Avatar

Zochin 2020-07-27 202.55.191.130

ulger neleed urgeljileh baihaa

Avatar

Зочин 2020-07-27 66.181.191.232

ene hooloig manaih damjuulj ogt bolomoorguiyum shig….orosuud hoolon ayulguin baidaliig hangaj ajillana gee l tseregee oruulaad irvel yah ve

Avatar

Зочин 2020-07-27 103.26.194.3

Дуусдаггүй сайхан үлгэр дээ..

Avatar

Зочин 2020-07-27 66.181.180.54

Оросын газрын зургыг тооцож байж монгол хийн хоолойг нутгаараа дамжуулах санал тавих байсан юм

Avatar

Зочин 2020-07-27 66.181.188.129

Том геополитик юм даа!

Avatar

Gantumur 2020-07-27 141.168.166.42

25 жил ярилаа энэ хийн хоолойн төслийг дахиад цаашид -: жил яригдах байхаа Манай том дарга нар өөрсдийн улс төрийн ПР ийг хийхдээ энэ хийн хоолойн төслийг байнга ярих юм Анхын ерөнхийлөгч Очирбат ярьж байсан одоогийн ерөнхийлөгч Баттулга ярьж л байна. Дараагийнх нь бас л ярих байх

Avatar

сүрэн 2020-07-27 66.181.176.249

Монголоос мал мах ихээр авахгүй байгаа биздээ. Хоёр хөрш монголын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр авдаг болсон үед нь хийн хоолой, зам гэх зэрэг төслийг нь дэмжих хэрэгтэй.

Avatar

Нн 2020-07-27 103.26.195.223

Барилаа гэхэд оросын ашиг сонирхлыг зөрчвөл оросууд шууд бөмбөгдөнө шүү гэж батлан хамгаалахын генерал хэлээд бгаа шүү дээ.
Орос бол Рио Тинто бишээ

Avatar

Зочин 2020-07-27 202.9.40.85

Хүүхдийг чихрээр хуурдаг шиг

Avatar

Зочин 2020-07-27 202.179.24.199

ХИйн хоолой барьсан Улаанбаатар, Эрдэнэт хотуудад хий түгээх дэд бүтэц байхгүй шүү дээ. Түүнийг барих эдийн засгийн чадавхи монголд байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж