Том гурван банкны ашиг 56 хувиар буурчээ | News.MN

Том гурван банкны ашиг 56 хувиар буурчээ

Том гурван банкны ашиг 56 хувиар буурчээ

Том гурван банкны ашиг 56 хувиар буурчээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв банкуудын өрсөлдөөний тойм судалгааны 2020 оны нэгдүгээр улирлын дүн мэдээг гаргасан байна. Монгол Улсад 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд активынх нь хэмжээгээр ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкийг ТОМ банк, Хас, Төрийн банк, Улаанбаатар хотын банкийг ДУНД банк, Чингис хаан, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг, Богд, Кредит, Тээвэр хөгжлийн банкийг ЖИЖИГ банк хэмээн томъёолжээ.

2020 оны нэгдүгээр улирлын байдлаар тайланд орсон 13 арилжааны банкны санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр банкууд нийт 51,8 тэрбум төгрөгийн ашигтай (татварын өмнөх дүн) ажилласан байна. Энэхүү дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад Том-3 банкны ашиг 56%-иар буюу 45 тэрбум төгрөгөөр буурч, 36 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол Дунд-3 банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2%-иар буурч, 12.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин жижиг банкуудын хувьд 3.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

Банкуудын өөрийн хөрөнгө 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.96 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.39 их наяд төгрөгөөр буурчээ.

Харин банкны салбарын ашиг нэгдүгээр улирлын байдлаар 27.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Их хэмжээний алдагдал нь Ариг банкны алдагдлаас хамааралтай гэж эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн тайланд дурджээ. Харин банкны салбарын нийт актив 2020 оны нэгдүгээр улиралд 34.9 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 0.9 их наяд (-2,5%) төгрөгөөр буурсан бол өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд (+4%) төгрөгөөр өслөө.

Банкны нөөц 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 4,8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 0,4 их наяд төгрөгөөр өсөв. Харин өмнөх улиралтай харьцуулахад 1351 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Нийт дотоодын зээл (цэвэр) 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 15.89 их наяд төгрөг болж буурав. Харин чанаргүй зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. Нэгдүгээр улирлын байдлаар нийт чанаргүй зээл 1,822 их наяд төгрөг буюу нийт зээлийн (цэвэр) 11,5%-ийг эзэлж байна.

БАНКНЫ САЛБАРЫН ӨР ТӨЛБӨР 32 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ

2020 оны нэгдүгээр улирлын байдлаар банкны салбарын нийт пассив (өр төлбөр) 32 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеээс 1,8 их наяд (+6%) төгрөгөөр өсчээ. Харин банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 13,45 их наяд төгрөг, харилцах 5, их наяд төгрөгт хүрэв. Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж 10%-иар, харилцах 7%-иар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-27 202.55.180.58

АРИГ , ЧИНГИС хаан банкууд дампуурсан.
УБ хотын банк ХХБ нд нэгдсэн

Avatar

Зочин 2020-07-27 66.181.165.168

tegmeer sen dee

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.104

Хэлээд байгаа шүү дээ. Уржигдар билүү, монгол банк арилжааны банкуудад асар их хэмжээний зузаатгал байршуулсанаа зарласан. Үүнийгээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд гэж тайлбарласан. Үнэн хэрэгтээ бол засаг бульхай луйвраа нуух, нөгөөтэйгүүр өөрсдийн хамаарал бүхий банкны эрсдлийг төрөөр үүрүүлэхийн тулд л 5 трилион төгрөгөөр гараа угаах алхам хийх шиг боллоо. Ариг ч юмуу асуудалд орсон хэсэг банкуудыг улсын хөрөнгөөр тэтгэж татвар төлөгчдийн хөрөнгөөр гараа угааснаар хоёр дахь Капит

Avatar

Зочин 2020-07-27 66.181.161.104

алын хохирол гэх хэргийг үүсгэж улсыг томоохон алдагдалд унагах гэж байж тунчиг болзошгүй юм. Үүнийг Хүрэлбаатраас асуух хэрэгтэй. Түүнийг шоронд ороход нь нэг том баримт болж үлдэж ч мэдэх юм. Ийм хүнд нөхцөлд засаг өөрийн гаргасан бондоо үнэлгээнээс нь хэтрүүлсэн их үнээр худалдаж авах нь улсад хэр их хохирол учруулж болох вэ гэдгийг ч асуу.

Avatar

Зочин 2020-07-27 103.229.123.220

mongo huulelltiig zogsoo

Avatar

Зочин 2020-07-27 150.129.141.194

Банкны хvvний дарлалаас ангижрах сайн цаг ирдэг бол уу??!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж