Долдугаар сард Орост шатахууны үнэ ялимгүй нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Долдугаар сард Орост шатахууны үнэ ялимгүй нэмэгджээ

Долдугаар сард Орост шатахууны үнэ ялимгүй нэмэгджээ

ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2020 оны долдугаар сарын 13-наас 19-ний хооронд автомашины шатахууны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,2 хувиар буюу 7 копейкоор нэмэгдэж, нэг литр шатахуун 45,54 рубль болсон байна. Харин дизель түлш нэг копейкоор буурч, нэг литрийн үнэ 48,01 рубль болжээ.

Шатахуун бүр дээр авч үзвэл АИ-92 5 копейкоор нэмэгдэж 43,02 рубль, АИ-95 8 копейкоор нэмэгдэж 46,69 рубль, АИ-98 10 копейкоор нэмэгдэж 52,63 рубль байна. Энэ нь литр тутмын үнэ юм.

Нийтдээ Оросын 55 бүс нутагт шатахууны үнийн өсөлт ажиглагдсан байна. Хамгийн их нэмэгдсэн нь Салехардад 1,7 хувь, Тюменьд 1,1 хувь нэмэгдсэн бол Севастопольд 0,9 хувь, Симферополд 0,5 хувь, Петрозаводскод 0,2 хувиар тус тус буурсныг статистик харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж