Бяцхан хүү урлагийн хосгүй үнэт баримлыг унагаж гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.27-нд нийтлэгдсэн

Бяцхан хүү урлагийн хосгүй үнэт баримлыг унагаж гэмтээжээ

Бяцхан хүү урлагийн хосгүй үнэт баримлыг унагаж гэмтээжээ

Петербургийн ойролцоох түүхэн дурсгалт “Царское село” музейн Екатериний паркийн үзмэрүүдийн нэгийг бяцхан хүү унагаж гэмтээсэн хэмээн музейн Хэвлэлийн алба мэдээллээ.

Уг үзмэр нь XVIII зуунд хамаарах “Амь тавьж буй үлэмж биетэн” /Умиращий гигант/ нэртэй хүрэл цээж баримал юм. Баримлыг чулуун өндөр тавцан дээр байрлуулсан байжээ.

“Зургадугаар сарын 22-ны өдөр “Царское село”-гийн Камероновын галерейд бага насны үзэгч чулуун тавцан дээр байсан “Амь тавьж буй үлэмж биетэн” цээж баримлыг авч шидсэн, баримал ихээхэн гэмтсэн” хэмээн албан мэдээнд дурдсан байна.

Бяцхан хүү музейд аав, ах хоёртойгоо ирсэн байжээ. Хүү нь баримлыг санамсаргүй унагасан хэмээн аав нь мэдүүлж байгаа ажээ.

"Болсон хэрэг явдлын талаар тайлбар гаргасан. Цээж баримал эмтэрч, цуурсан. Ялангуяа толгой хэсгийн хөндлөн цууралт ноцтой. XVIII зууны урлагийн хосгүй дурсгалд хамаарах энэ барималд учирсан хохирлыг мэргэжлийн шинжээчид тодорхойлно” хэмээн музейн захиргаа мэдээллээ. Баримлыг сэргээн засварлах зардлыг хүүгийн эцэг эх төлж барагдуулна хэмээн мөн музейн захиргаа мэдэгдсэн байна.

“Амь тавьж буй үлэмж биетэн” хэмээх энэхүү баримлыг эртний үеийн оригинал эхээс нь мастер Эдм Гастклу 1794 онд Санкт-Петербургийн Академид хуулбарлан бүтээжээ.

Өнгөрсөн онд мөн энэ галерейн XVIII зуунд хамаарах бас нэг хүрэл баримлыг сургуулийн сурагч гэмтээж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж