Хамарын хийд орох замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Хуучирсан мэдээ: 2020.07.26-нд нийтлэгдсэн

Хамарын хийд орох замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

НЭМЭЛТ: Гурван замын уулзвараас Хамарын хийд орох зам эвдэрч, зам засварын ажил явагдаж байгаа  тул тодорхойгүй хугацаагаар хаасан гэдгийг Дорноговь аймгийн Онцгой байдлын газар мэдээлж байна.

АНХААРУУЛГА МЭДЭЭ___________________________________ Гурван замын уулзвараас Хамарын хийд орох зам эвдрэлтэй,…

Posted by Дорноговь Онцгой Байдлын Газар on Sunday, July 26, 2020

 


Хамарын хийд орох замын далан нурж эвдэрчээ

Дорноговь аймгийн онцгой байдлын газар мэдээлж буйгаар, гурван замын уулзвараас хамарын хийд орох замын далан нурж эвдэрчээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. Иймд жолооч та бүхэн

  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
  • Аялаж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Баталгаатай зам, гарцаар гарах болон хөдөлгөөний хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж