Статистикийн бизнес регистрийн санд 2020 оны эхний хагас жилийн байдлаар 195.7 мянган хуулийн этгээд бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.9 мянга буюу 10 хувь, өмнөх оны эцсээс 8.6 мянга буюу 4.6 хувь, өмнөх улирлаас 5.2 мянга буюу 2.7 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Хуулийн этгээдийг хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд 2020 оны эхний хагас жилд 156 мянга буюу 79.7 хувь нь компани, 25 мянга буюу 12.8 хувь нь төрийн бус байгууллага, 4.7 мянга буюу 2.4 хувь нь төсвийн байгууллага, 5000 буюу 2.5 хувь нь нөхөрлөл, 4.6 мянга буюу 2.3 хувь нь хоршоо байна.
Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй буй 195.7 мянган хуулийн этгээдийн 49.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, 50.8 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 57.8 мянга буюу 58.1 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй бол үлдсэн нь буюу 49.1 хувь нь бусад шалтгаантай байна.
2020 оны эхний хагас жилд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн 76.4 мянга буюу 79.4 хувь нь худалдаа болон үйлчилгээний салбарынх байна.
Өмнө оны мөн үеийнхээс 2020 оны эхний хагас жилд үйл ажиллагаа явуулсан захиргааны болон дэмжлэг үзүүлэх салбарын хуулийн этгээдийн тоо 8 хувь, тээвэр, агуулахын салбарынх 5.5 хувь, үл хөдлөх хөрөнгийн салбарынх 3.4 хувь, мэдээлэл, холбооны салбарынх 2.2 хувь, байр сууц, хоол хүнсээр үйлчлэх салбарынх 1.8 хувиар тус тус буурчээ.
Холбоотой мэдээ