Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаро долдугаар сарын 7-ны өдөр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан юм. Үүнээс хойш тэрбээр, гурван удаа давтан шинжилгээ хийлгэхэд эерэг гарч байсан бөгөөд энэ удаа дөрөв дэх удаагаа шинжилгээ өгөөд сөрөг гарсан байна. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан эдгэрсэн талаараа мэдэгдсэн ч сүүлийн шинжилгээг хэзээ өгсөн нь тодорхойгүй байна.
Өдгөө 65 настай Ерөнхийлөгч улс эх оронд нь цар тахал эхлэх үед коронавирусийг хамрын ханиадтай зүйрлэж, олны дургүйцлийг хүргэж байсан юм. Мөн олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо амны хаалт зүүхгүй байсан нь шүүмжлэл дагуулж байв.
Тэрбээр амны хаалтгүй байхдаа ерөнхийлөгчийн ордны цэцэрлэгийг цэвэрлэж буй хүмүүстэй ярилцаж байсан нь камерын дуранд буужээ. Латин Америкийн хамгийн том орон болох 210 сая хүн амтай Бразил улсын хүн амны нэг хувь нь коронавирусийн халдвар авч, халдвар авагсдын тоогоор АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ