Covid-19: Вьетнамд 100 хоногийн дараа халдвар дахин сэргэжээ | News.MN

Covid-19: Вьетнамд 100 хоногийн дараа халдвар дахин сэргэжээ

Covid-19: Вьетнамд 100 хоногийн дараа халдвар дахин сэргэжээ

Covid-19: Вьетнамд 100 хоногийн дараа халдвар дахин сэргэжээ

Вьетнамын аялал жуулчлалын төв Да Нан хотод Бямба гаригт/2020.07.25/ коронавирусийн халдварын шинэ тохиолдол илэрч, тус улс онц байдлын зэргээ ахиулсан байна. Энэ нь тус улсын хувьд 100 хоногийн дараа дотооддоо халдвар илэрсэн явдал болж байна.

Да Нан хотын оршин суугч 57 настай эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн ба Хо Ши Мин хотоос нарийн мэргэжлийн эмч нарын баг тус хотод очиж ажиллаж байгаа гэнэ. Халдвар авсан эрэгтэйтэй ойрын хавьтал болсон 100 гаруй хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй бүгд сөрөг гарчээ.

Тус улсад нэгдүгээр сарын 23-ны өдөр коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 418 байгаа юм. Сүүлийн гурван сарын хугацаанд 150 орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн нь бүгд дотоодын халдвар бус гаднаас зөөөрлөгдөж ирсэн тохиолдлууд байжээ. Өөрөөр хэлбэл, Вьетнамд сүүлийн гурван сар дотооддоо шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан гэсэн үг юм. Тус улсад гадаадын мэргэжилтнүүд, нарийн мэргэжлийн ажилчид тусгай шугамаар нэвтрэхийг зөвшөөрч байгаа ба олон улсын нислэгээ сэргээх талаар хэлэлцэж буй үед дотоодод нь халдвар бүртгэгдсэн нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-26 185.220.101.209

))))))) Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж