Боксын ялагчид тодорсоор байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Боксын ялагчид тодорсоор байна

Хуучирсан мэдээ: 2016.01.17-нд нийтлэгдсэн

Боксын ялагчид тодорсоор байна

Энэ сарын 11-ний өдөр эхэлсэн XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй УАШТ-ийн эрэгтэй, эмэгтэй жин бүрийн аваргууд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцох эрхийг авахаараа онцлогтой. Спортын төв ордонд болж байгаа энэхүү тэмцээний ялагчид тодорсоор байна. Тухайлбал, боксын насанд хүргэгчдийн 57кг-ын шигшээд өсвөрийн ДАШТ-ий анхны медальтан болох М.Намуун илүүрхэж  3:0-ээр өрсөлдөгчөө ялж насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртлээ.Тэрээр Л.Ангарагтай өрсөлдсөн юм. Хүрэл медалийг Сүхбаатар аймгийн боксчин М.Мядагмаа, Өвөрмонголын боксчин Жао Ли Ме нар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 75 кг-д Дорнод аймаг “Талын бүргэд” клубын тамирчин Э.Эрдэнэтуяа хошой аварга боллоо. Мөнгөн медалийг Өвөрмонголын тамирчин н.Ариунаа, хүрэл медалийг “Ширэн бээлий” клубын тамирчин У.Бат-Өлзий, Б.Оргил нар хүртсэн юм.

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатар улсын аварга болж, олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү мөнгө, “Говь цогцолбор”-ын н.Мишээлт, “Сүлд” спорт хорооны А.Даваадалай нар хүрэл медаль тус, тус авлаа.

Д.ДОРЖ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2016-01-17 120.148.86.5

ter neg tolgoigooroo morgood bga zdrug zailuulachee.. huseed baigaa bol ter k1 ene ter ruu or l doo, daruu bish bol daruu zan cham deer ooroo zochilno gej ugiig ehleeed oilgoochee, R

Зочин 2016-01-17 103.26.193.22

Отгондалай тааруухан тоглосон шүү. Олон хүн чамайг дэмжээд байдаг. Анхаараарай нөхөр минь. Азийн тоглолт ч гэсэн Төгсцогтыг луйвардсан учир чамайг бодлогоор дэмжсэн байх гэж боддог шүү хүү минь. Хичээгээрэй. Амжилт хүсье.

Dorjbat ah n 2016-01-17 124.158.93.67

Tsendbaatar duudee bayar hurgej olimpiin avarga bolooroi gej eruuj bna

dorj 2016-01-17 124.158.93.67

tsendbaatar duudee bayar hurgie.olimpiin erh uvurtlj avarga bolooroi gej eruue