Боксын ялагчид тодорсоор байна

Хуучирсан мэдээ: 2016.01.17-нд нийтлэгдсэн

Боксын ялагчид тодорсоор байна

Энэ сарын 11-ний өдөр эхэлсэн XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй УАШТ-ийн эрэгтэй, эмэгтэй жин бүрийн аваргууд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцох эрхийг авахаараа онцлогтой. Спортын төв ордонд болж байгаа энэхүү тэмцээний ялагчид тодорсоор байна. Тухайлбал, боксын насанд хүргэгчдийн 57кг-ын шигшээд өсвөрийн ДАШТ-ий анхны медальтан болох М.Намуун илүүрхэж  3:0-ээр өрсөлдөгчөө ялж насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртлээ.Тэрээр Л.Ангарагтай өрсөлдсөн юм. Хүрэл медалийг Сүхбаатар аймгийн боксчин М.Мядагмаа, Өвөрмонголын боксчин Жао Ли Ме нар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 75 кг-д Дорнод аймаг “Талын бүргэд” клубын тамирчин Э.Эрдэнэтуяа хошой аварга боллоо. Мөнгөн медалийг Өвөрмонголын тамирчин н.Ариунаа, хүрэл медалийг “Ширэн бээлий” клубын тамирчин У.Бат-Өлзий, Б.Оргил нар хүртсэн юм.

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатар улсын аварга болж, олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү мөнгө, “Говь цогцолбор”-ын н.Мишээлт, “Сүлд” спорт хорооны А.Даваадалай нар хүрэл медаль тус, тус авлаа.

Д.ДОРЖ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж