Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.7.26/ Covid-19-т халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 918 мянган хүн халдвар авч, 645 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 9.8 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 284 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барлаа. Энэ нь шинэ тохиолдол хамгийн өндөр байгаа хоёр дахь өдөр байлаа. Эрдэмтэд халдвар буурахгүй байгааг хөл хориог огцом сулруулсантай холбоотой гэж үзэж байна. Мөн буруу ташаа мэдээлэлд автах, залуучуудын хайхрамжгүй байдал зэрэг нь халдвар буурахгүй байгаад нөлөөлж байгаа гэж үзэж байна. Германы мах боловсруулах үйлдвэрт хийсэн судалгаагаар хүйтэн, сэрүүн, агааргүй үед Covid-19 нь найман метрт халдвар тархаах эрсдэлтэй гэж үзжээ. ДЭМБ-аас дархлаажуулалт зэрэг бусад эрүүл мэндийн үйлчилгээг орхигдуулж болохгүй гэж үзэж байна.
Монгол Улсад өчигдөр /2020.07.25/ 210 хүн ажиглалтад орж, 218 хүн ажиглалтаас гарлаа. Одоогоор 2566 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 182 төрийн албан хаагч үйлчилж байна. Цэргийн төв эмнэлэгт 39 хүн хэлтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсан 124 хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.
ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.ЯНЖМАА: БНАСАУ-д Covid-19-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д нийт халдвар 4.9 сая, нас баралт 1455 мянгад хүрчээ. Бразилд нийт халдвартай хүний 1.6 сая нь эдгэрсэн бол 86 мянга 400 хүн энджээ. Энэтхэгт өчигдөр /2020.07.25/ 48 мянга 600 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халвар 1.6 сая-д хүрчээ. ОХУ-д өчигдөр 5871 шинэ тохиолдол бүртгэгдэж, БНСУ-д 58 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний 46 нь дотоодын халдвар байсан байна. Японд 804 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 297 нь Токиод бүртгэгджээ. БНХАУ-д 46 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.25 /176 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь вирус илрээгүй. Үүнд энхийг сахиулагчдын давтан шинжилгээ, тандалтын долоон сорьц, ажиглалтад байсан 16 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочийн шинжилгээ багтаж байгаа. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна.
Эдгэрч сувилалд шилжээд байсан 23 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарч, хяналтад авсан талаар бид өмнө нь дурдсан. Эдгээр хүмүүсийн 11-д нь гурав дахь шинжилгээгээр вирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Saturday, July 25, 2020
Холбоотой мэдээ