Улаанбаатар руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатар руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ

Улаанбаатар руу нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн байгууллагуудаас тогтмол өгсөөр байтал иргэд нойтон тарвагыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдэл зогсохгүй байна.

Тухайлбал, 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 06.50 цагийн орчимд Эмээлт дэх хяналтын цэгээр иргэн Х  өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд гурван ширхэг нойтон тарвага тээвэрлэн Улаанбаатар хот руу орохыг завдсаныг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Монгол улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг. Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газар зөвлөж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж