НЭМЭЛТ:
Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.07.26/09.50 цагт Улаанбаатараас хөөрсөн. Тусгай үүргийн транзит нислэгээр Европд байгаа 264 иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 07 дугаар сарын 27-ны 05.20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна
ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР 212 ЗОРЧИГЧ ФРАНКФУРТЫГ ЗОРЬЖЭЭ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2020.07.26/ Улаанбаатар Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоц 09.50 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцонд нисэх багийн 13 гишүүнээс гадна 20 орны 212 иргэн, үүнээс 173 монголчууд ниссэн ажээ.
Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц Европт буй 260 иргэнээ авчрах юм.
Мөн ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 28-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, долдугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14 мянга 371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.
Холбоотой мэдээ